«Дурсамжийн зам» (Дорога Памяти) арга хэмжээ үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.22-нд нийтлэгдсэн

«Дурсамжийн зам» (Дорога Памяти) арга хэмжээ үргэлжилж байна

«Дурсамжийн зам» (Дорога Памяти) арга хэмжээ үргэлжилж байна

Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний Төв музейн «Дурсамжийн зам» (Дорога Памяти) арга хэмжээ үргэлжилж байна! Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож байсан хамаатан садан, ахан дүүсийнхээ тухай мэдээлэл болон гэрэл зургуудыг http://doroga.mil.ru, сайтан дээрх тусгай сервисээр дамжуулан илгээнэ үү?

Аварга том мультимедиа галерейг «Патриот» цэцэрлэгт хүрээлэнд байрлуулах ба фронт дээр байлдаж байсан дайчин цэргүүд, батлан хамгаалахын үйлдвэрийн ажилтан хөдөлмөрчид, партизанууд болон бүслэлтэд байсан Ленинград хотын оршин суугчид, соёлын байгууллагуудын зүтгэлтнүүд, цэргийн сэтгүүлчид гээд Аугаа их Эх орны дайны хүнд хүчир жилүүдэд эх нутгаа фашистын түрэмгийлэгчдээс хамгаалахын тулд өөрийгөө үл хайрлан тэмцэж, ажиллаж байсан олон сая хүмүүсийн зураануудыг нэгтгэн дэлгэнэ.

Мультимедиа музейг Аугаа их Ялалтын 75 жилийн ойд зориулан ОХУ-ын Зэвсэгт хүчний Төв сүмийн талбай дээр байгуулна.

Эх сурвалж: ОХУ-ын БХЯ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж