Рэн Жэньфэй: АНУ “Huawei”-г дутуу үнэлж байна | News.MN

Рэн Жэньфэй: АНУ “Huawei”-г дутуу үнэлж байна

Рэн Жэньфэй: АНУ “Huawei”-г дутуу үнэлж байна

Рэн Жэньфэй: АНУ “Huawei”-г дутуу үнэлж байна

АНУ-Хятадын хооронд мэдээлэл технологийн салбарын маргаан хурцдаж байна. Тэр тусмаа Хятадын технологийн хамгийн том компани болох “Huawei” компанийг АНУ-ын тал шахалтад оруулаад эхэлсэн.

АНУ-ын Худалдааны яам “Huawei” компанийг тавдугаар сарын дундуур хар жагсаалтад оруулж, “Huawei” нь зохих зөвшөөрөлгүйгээр америкийн бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах боломжгүй болгох шийдвэрийг гаргаад байсан юм. Түүнчлэн “Google” корпораци тус компанитай бизнес хамтын ажиллагаагаа зогсоосон.

Энэхүү шийдвэрийн дараагаар “Huawei” компанийн хүчин чадлыг дутуу үнэлж байгаагаа АНУ үйлдлээрээ харуулж байна” хэмээн “Huawei” компанийг үүсгэн байгуулагч Жэнь Жэньфэй мэдэгдэлдээ дурджээ.

Гэтэл удалгүй АНУ-ын тал “Huawei”-т тавьсан хоригоо түр хойшлуулахаар болсноо мэдэгдсэн байна. Энэ хугацаанд Хятад улс АНУ-ын хоригийн эсрэг хариу арга хэмжээ авах талаар хэлэлцээд амжсан юм.

Эх сурвалж:TASS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ван овогт 2019-05-22 64.119.26.59

Жэ Энь Фэй буюу Жэн овогт

Avatar

Зочин 2019-05-22 133.41.91.83

Өгүүлбэр зүйн найруулга гэж юу ч байхгүй. Монголоор уншаад ойлгох гэж тамлаад хаясан юм бичих юм даа.

Энэхүү шийдвэрийн дараагаар “Huawei” компанийн хүчин чадлыг дутуу үнэлж байгаагаа АНУ үйлдлээрээ харуулж байна” хэмээн “Huawei” компанийг үүсгэн байгуулагч Жэнь Жэньфэй мэдэгдэлдээ дурджээ.

Энэхүү шийдвэрийн дараа “Huawei” компанийг үүсгэн байгуулагч Жэнь Жэньфэй "АНУ “Huawei компанийг дутуу үнэлж байгаагаа үйлдлээрээ харууллаа" хэмээн мэдэгдэлдээ дурджээ.

Avatar

Зочин 2019-05-22 202.70.46.20

zailaach

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж