АНУ-Хятадын хооронд мэдээлэл технологийн салбарын маргаан хурцдаж байна. Тэр тусмаа Хятадын технологийн хамгийн том компани болох “Huawei” компанийг АНУ-ын тал шахалтад оруулаад эхэлсэн.
АНУ-ын Худалдааны яам “Huawei” компанийг тавдугаар сарын дундуур хар жагсаалтад оруулж, “Huawei” нь зохих зөвшөөрөлгүйгээр америкийн бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах боломжгүй болгох шийдвэрийг гаргаад байсан юм. Түүнчлэн “Google” корпораци тус компанитай бизнес хамтын ажиллагаагаа зогсоосон.
Энэхүү шийдвэрийн дараагаар “Huawei” компанийн хүчин чадлыг дутуу үнэлж байгаагаа АНУ үйлдлээрээ харуулж байна” хэмээн “Huawei” компанийг үүсгэн байгуулагч Жэнь Жэньфэй мэдэгдэлдээ дурджээ.
Гэтэл удалгүй АНУ-ын тал “Huawei”-т тавьсан хоригоо түр хойшлуулахаар болсноо мэдэгдсэн байна. Энэ хугацаанд Хятад улс АНУ-ын хоригийн эсрэг хариу арга хэмжээ авах талаар хэлэлцээд амжсан юм.
Эх сурвалж:TASS
Холбоотой мэдээ