Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналыг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2019.05.21-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналыг хойшлууллаа

Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналыг хойшлууллаа

Нэмэлт: 17.21 цагт

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 14 хоногийн хугацаатай цагдан хорих саналыг шүүхээр хэлэлцэж байсан ч хойшлууллаа. Учир нь Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Нямдорж шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч хэлэлцэх хүртэл түр хойшилсон байна.

Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хүсэлтийг хэлэлцэж байна 

"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 14 хоногийн хугацаатай цагдан хорих хүсэлтийг АТГ болон ЭЦА-ны хамтарсан ажлын хэсэг Нийслэлийн  Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн юм байна. Яг одоо энэ асуудлыг шүүх хурал хэлэлцэж байна.

Түүнийг өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд  Эрүүгийн цагдаагийн албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж, Хан-Уул дүүрэг дэх "Энхжин" хотхоноос  баривчилж байсан юм.  Тодруулбал, "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдан авсантай холбоотой асуудлаар 24 цаг саатуулсан. Энэ талаар тэрбээр Соёлын гавъяат зүтгэлтэн Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа "Ямар нэг тайлбар ч хийлгүйгээр л… Засгийн газрын эзэмшдэг “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан хэргийн шүүх хурал болсон өдөр энэ баривчилгаа нь явагдлаа. Үүнийг би 51 хувийнхаа эзэмшил дээр төрийнхний өөрсдийнх нь хийсэн тэр маапаантай хэрэгтэй нь холбоотой зориудын давхцал гэж бодож байгаа. Хоёр дахь юм нөгөө сонгууль гэдэг нь ойртож байгаагийн шинж юм болов уу . Үе үеийн сонгуулиар аль аль нам нь л хэдхэн аж ахуйн нэгжээ тойрч элдэв юм хийж гүйдэг дээ" гэсэн тайлбар хийсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж