Балбын уулчин 24 удаа Эверестийн оргилд гарч дээд амжилт тогтоов | News.MN

Балбын уулчин 24 удаа Эверестийн оргилд гарч дээд амжилт тогтоов

Балбын уулчин 24 удаа Эверестийн оргилд гарч дээд амжилт тогтоов

Балбын уулчин 24 удаа Эверестийн оргилд гарч дээд амжилт тогтоов

Балбын шерпа үндэстэн Ками Рита гэх уулчин эр өнөөдөр /2019.05.21/ дэлхийн дээвэр Эверестийн оргилд 24 дэх удаагаа гарч, дээд амжилт тогтоожээ.

Өдгөө 49 настай уулчин үүнээс долоо хоногийн өмнө буюу тавдугаар сарын 15-ны өдөр 23 дахь удаагаа уг оргилд гарч мөн л дээд амжилт тогтоосон юм. Энэ удаа тэрбээр өөрийнхөө өмнөх амжилтыг долоо хоногийн дотор дахин эвдэж байгаа ажээ.

 “Уул бүхэн өөрийн эзэн савдагтай. Тэднийг уурлуулж хэрхэвч болохгүй. Авирахаасаа хэдэн сарын өмнөөс би уулын эздэд мөргөж, зөвшөөрөл хүсдэг” хэмээн Ками Рита ярьсан  байна.

Гималайн уулсын бэлд амьдардаг шерпа үндэстнүүд нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн уулчдыг замчилж, Эверест болон бусад ноён оргилуудад гаргадаг юм. Рита нь 1994 онд анх удаа гадаадын уулчидтай хамт Эверестийн оргилд гарч байсан ба 60 нас хүртлээ авирах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Одоо Ритагийн амжилтын араас тус бүр 21 удаа Эверестийн оргилд гарсан гурван шерпа уулчин байгаа юм байна.

Эх сурвалж: REUTERS

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж