Багш, эмч нар цалингаа нэмүүлэх шаардлага тавьж, ажил хаяснаар Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлсэн. Гэвч энэ нэмэгдэл аудитын байгууллагынхны санаанд хүрээгүй бололтой,
Улсын Ерөнхий аудитороор томилогдоод удаагүй байгаа Д.Занданбат албан хаагчдынхаа цалинг нэмэх саналыг УИХ-д саяхан хүргүүлжээ.
Цалин нэмэх үндэслэлээ аудитын байгууллагын албан хаагчид нь Авлигатай тэмцэх газар, шүүх байгууллагынхны нэгэн адил нотлох баримтад тулгуурлаж, ажилладаг. Гэтэл аудитынхны цалин хуулийн байгууллагын албан хаагчдаас 14-54 хувь бага байна. Аудитын байгууллагын хараат бусаар ажиллах нөхцөл боломжийг хангах ёстой хэмээн хуулийн байгууллагынхны цалинг аудитынхны цалинтай харьцуулсан хавсралтыг давхар хүргүүлсэн аж.
Тухайлбал, Улсын ерөнхий прокурорын цалин сард 2, 211000, Улсын ерөнхий аудиторын цалин 1,700433, Нийслэлийн прокурорын сарын цалин 1,850000, Орон нутаг дахь төрийн аудитын газрын дарга 1,062473 төгрөгийн цалин тус тус авч байгаа нь 300000-800000 төгрөгөөр бага аж.
Аудитын байгууллага нь УИХ-д харъяалагддаг. Иймээс харъяа агентлагийнхаа албан хаагчдын цалин нэмэх хүсэлтийг хүлээн авах уу, хуучнаар нь үлдээх үү гэдгийг УИХ шийдэх юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ