Туркэд амрах оросууд өнгөрсөн жилээс илүү зардал гаргах нь

Хуучирсан мэдээ: 2019.05.22-нд нийтлэгдсэн

Туркэд амрах оросууд өнгөрсөн жилээс илүү зардал гаргах нь

Туркэд амрах оросууд өнгөрсөн жилээс илүү зардал гаргах нь

Энэ зун Туркэд амралтаа өнгөрөөх оросууд өнгөрсөн жилтэй харьцуулахад арай илүү зардал төлөхөөр байна, гэхдээ урьдчилсан захиалгаа өгсөн хүмүүст хямдрал үйлчлэх болно хэмээн ОХУ-ын Зочид буудлуудын холбооны тэргүүн Осман Айык РИА Новости”д хэллээ.

“Хэдийгээр өнгөрсөн 2018 онтой харьцуулахад жуулчдын зардал нэмэгдэж байгаа, гэхдээ хэт их биш. Аялж, жуулчлах хүсэлтэй хүмүүс эртнээс захиалга өгөх нь ашигтай. Урьдчилан захиалах нь ямар ч тохиолдолд хямдралтай байдаг. Харин цагийг нь тулгаж буудал захиалах, онгоцны тийз авах нь ямагт үнэтэй байдаг” хэмээн тур операторын ажилтан хэллээ.

Энэ жил Туркэд амрах оросуудын дийлэнх нь буудлын захиалгаа хийгээд байгаа ажээ.

Осман Айыкийн хэлснээр энэ жил Турк улс Оросоос ирэх жуулчдын тоо огцом нэмэгдэхгүй гэсэн урьдчилсан тооцоо гаргажээ. Ойролцоогоор 6-7 сая орос жуулчин хүлээн авна гэсэн тооцоотой байгаа юм.

2018 онд Турк улс нийтдээ 39,47 сая гадаадын жуулчин хүлээн авсны 5,99 сая нь оросууд байжээ. Улс орноор нь авч үзвэл хамгийн их жуулчин ирсэн улс нь ОХУ болж байгаа юм. Оросын дараа Герман орсон бөгөөд Германаас 4,49 сая жуулчин Туркэд очжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж