ОХУ-ын Эрхүү мужийн Ангарск хотын иргэн даатгалын “Росгосстрах” компаниас Байгаль нуурт унагаж ажиллахаа больсон ухаалаг утасны нөхөн төлбөр болгон 95 мянган рубль авч чадсан байна. Энэ мэдээллийг Ангарск хотын шүүхийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Зарга үүсгэгч эр өнгөрсөн намар Байгаль нуурт аялах үеэрээ утсаа санамсаргүйгээр нуурын усанд унагажээ. Утсаа гаргаж авч чадсан ч утас нь аль хэдийн ажиллагаагүй болсон байжээ. Гар утсаа анх худалдан авахдаа "Росгосстрах" компанид даатгалын мөнгө төлсөн байна. Тиймээс “Росгосстрах”-д хандан нөхөн төлбөр өгөхийг хүссэн ч компани “утас усанд унасны дараа ажиллахаа больсон нь даатгалын нөхцөлд хамаарахгүй” гэсэн шалтгаанаар татгалзсан байна.
Харин заргач эр энэ гомдлоо Ангарск хотын шүүхэд гаргажээ. Шүүхээс шинжээч томилогдож, утас ажиллахаа больсон гар утас усанд норсон нь нь биш харин усны даралтын улмаас ажиллахаа больсон гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд энэ дүгнэлт нь даатгал олгох нөхцөлд тусгагдсан үндэслэл ажээ.
Тиймээс шүүхээс эвдэрсэн гар утасны нөхөн төлбөрийг даатгалын компаниас гаргуулах шийдвэр гарчээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ