Яармагийн гүүрний хойноос урагшаа явах чиглэлийн замын хөдөлгөөнийг маргааш өглөөний 06.00 цагт нээнэ гэж Замын цагдаагийн албанаас мэдээлж байна. Тус чиглэлд хийгдэж буй зам засварын ажил графикийн дагуу өнгөн хэсгийн хучилт хийгдэж байгаа. Төлөвлөсөн хугацааны дагуу уг ажлыг өнөөдөрт багтаан дуусгах аж.
Замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан тул хотын төвөөс "Чингис хаан" олон улсын нисэх буудал орох зам ачаалалтай байгаа юм. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар өнөөдрийн байдлаар ХУД-ын Тээврийн цагдаагийн албаны найман албан хаагч ажиллаж байгаа юм байна.
ХУД-ийн ТЦА-ны алба хаагчид уртасгасан цагаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, замын хөдөлгөөнийг зохицуулж байгаа юм. Төлөвлөсөн хугацааны дагуу маргааш гэхэд замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна. Яармагийн гүүрний зам засварын ажилтай холбогдуулан хөдөлгөөн ихтэй байгаа тул зорчигч та нислэгийн цагаасаа хоцрохгүйн тулд цагаа зөв тооцоолж гарахыг холбогдох албаны хүмүүс зөвлөв.
Зочин 2019-05-21 203.91.112.146
замын цагдаа нэртэй хэдэн сагсуу нөхдүүд бөөнөөрөө зам дээр улам түгжрэл үүсгэж байхаар байхгүй байвал замын түгжрэл бага байдагштээ
уулзвар болгон дээр гурав дөрвөөрөө байж байдаг өлөн нүдтэй үхэж байвал таарсан новшнуулыг цөөлсөөр юмаа
иргэн 2019-05-21 202.126.89.158
76 БОЛОН БУСАД ХУЛГАЙЧИД ОЧИД НЭЭЛТ ХИЙНЭ. БАС НААДАМ ХИЙЕ, БУХ НИЙТЭЭРЭЭ 7 ХОНОГ АМАРЬЯ….