Охид амиа хорлох нь ихэссэнд сошиал медиа буруутай

Хуучирсан мэдээ: 2019.05.21-нд нийтлэгдсэн

Охид амиа хорлох нь ихэссэнд сошиал медиа буруутай

Охид амиа хорлох нь ихэссэнд сошиал медиа буруутай

Өсвөр насны охидын дунд амиа хорлох явдал ихэссэн нь судлаачдын зүгээс сошиал мэдээллийн хэрэгсэл залуу үеийнхний оюуны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна вэ гэсэн асуулт тавихад хүргэлээ.

Баасан гарагт JAMA Open Network-д нийтлэгдсэн АНУ-ын Үндэсний Хүүхдийн Эмнэлгийн судлаач эрдэмтэн Донна Рач тэргүүтэй эрдэмтдийн судалгаагаар 1975-2016 оны хооронд 10-19 настнуудын дундах амиа егүүтгэсэн хэргийг задлан шинжилжээ. 1990-ээд оны эхэн үеэс 2007 он хүртэл буурах хандлагатай байсан амиа хорлох явдал дараагийн жилүүдэд эрэгтэй, эмэгтэй өсвөр насныхны дунд өссөн байна. Өсвөр насны эрэгтэй хүүхдүүд амиа хорлох нь 2007 оноос хойших эхэн үед илүү байжээ. Гэтэл сүүлийн хэдэн жилд охидын дунд амиа хорлох нь ихэслээ. 10-14 насны бүлэгт хийсэн судалгаагаар охидын дунд амиа хорлох явдал 2007 оноос хойш 12.7 хувиар, хөвгүүдийн дунд 7.1 хувиар өссөн байна.

Эрдэмтдийн судалгаа өсвөр насныхан амиа хорлож буй шалтгааныг тодорхойлох зорилго тавиагүй. Харин уг судалгаатай танилцсан өөр бусад судлаачид өсвөр үеийнхэнд сошиал мэдээллийн хэрэгслийн ноёрхогч нөлөө гол шалтгаан нь гэсэн таамаг дэвшүүлж байна.

“Нийгмийн харилцаа амьдралд чухал үүрэг гүйцэтгэж эхэлдэг өсвөр насанд сошиал медиа бусадтай харилцах үндсэн талбар болж хувирсан нь бодит баримт” хэмээн Вашингтоны их сургуулийн харьяа анагаахын сургуулийн Жоан Люби, Өмнөд Иллинойсын их сургуулийн Сара Керц нар JAMA Open Network-д сэтгэгдэл үлдээжээ. Орчин үеийн өсвөр залуу үеийнхний 95 гаруй хувь нь интернэтэд төрөл бүрийн хэрэгслээр бие биетэйгээ холбогдож байгааг эрдэмтэд онцлон дурдсан юм.

Охид сошиал медиа ашиглах нэг шалтгаан нь “хүмүүс хоорондын харилцааны стрессээс үүдэлтэй байх магадлал өндөр” гэдгийг Люби, Керц нар анхааруулав. Хөвгүүдтэй харьцуулахад сошиал медиаг илүү идэвхтэй ашигладаг учраас кибер дарамттай тулгарах магадлал охидод илүү байж болзошгүй.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж