Францын Орлеон хотын нэгдсэн эмнэлгийн эмч нарыг хотын Захирагч хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2019.05.21-нд нийтлэгдсэн

Францын Орлеон хотын нэгдсэн эмнэлгийн эмч нарыг хотын Захирагч хүлээн авч уулзлаа

Францын Орлеон хотын нэгдсэн эмнэлгийн эмч нарыг хотын Захирагч хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Монгол Улсаас Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөрийн хамтаар Орлеон хотын нэгдсэн эмнэлгийн эмч Ж.Виала, С.Реунауд, Л.Брет, Б.Мукентөрм нарыг хүлээн авч уулзлаа. Тус хотын нэгдсэн эмнэлгийн эмч нар 2000 оноос хойш манай Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа юм байна.

Монгол Улсад хийж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийнхөө ажлын явц, үр дүнгийнхээ  талаар тэд хотын Захирагчид танилцуулж, цаашид нийслэлийн зүгээс дэмжин хамтарч ажиллах зарим асуудлуудад санал солилцсон юм. Орлеон хотын нэгдсэн эмнэлгийн эмч Ж.Виала хэлсэн үгэндээ “Бид өөрсдийн хариуцсан тархи, биологи, нөхөн сэргээх, мэдрэл гэсэн дөрвөн чиглэлийн мэргэжил нэгт анд нөхөдтэйгээ уулзахаар Монголд ирсэн. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд жил ирэх тусам хамтарч ажилласан мэргэжлийн нөхдийн маань ажлын амжилтад ахиц гарч байгаад бид бүхэн үргэлж талархалтай байдаг. Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн үйл ажиллагаа шат ахиж байгаа нь бидний хамтын ажиллагааны ахиц гарч буй нь тод илрэл юм” хэмээлээ.

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Манай улсад дахин айлчилж хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байгаад талархал илэрхийлье. Манай эрүүл мэндийн байгууллагууд болон бусад хамтын ажиллагаатай газруудаараа орж уулзсан гэдэгт итгэлтэй байна. Та бүхний энэ удаагийн айлчлалын хүрээнд бид төсөл хөтөлбөрийн зарим шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэж ажиллах болно” гэв. Мөн энэ үеэр талууд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа нь хоёр талд харилцан ашигтай, мэргэжлийн боловсон хүчнүүдээ харилцан сургах, хамтарч ажиллах давуу талтай байгааг онцлон тэмдэглэж байв. Цаашид энэ хүрээнд иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалсан, олон үр дүнтэй ажлуудыг хийх талаар ярилцаж тохиролцсон юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж