Дэлхийн кино театруудын орлого 30 тэрбумд дөхөж очжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Дэлхийн кино театруудын орлого 30 тэрбумд дөхөж очжээ

2009 онд кино дэлгэцэнд гарсан кинонуудын мөнгөн орлого 2008 онтой харьцуулбал 7,6%-иар өсч 29,9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Орлогын ихэнх хувийг Ази номхон далайн орнууд түүний дотор Япон Хятад улс хийсэн байна. Хойд Америкт гаргаж буй киноны дөнгөж дөрөвхөн хувь нь  стерео боловч дэлхий дээрх киноноос олж буй орлогын 11%-ийг эзэлж байгаа юм. 2009 оны Америк болон Канадын кино театруудын орлого түүхэндээ анх удаа 10 тэрбум долларыг давсан байна. Үүний зэрэгцээ шинжээчид дэлхий дээр 3D дэлгэцүүд хурдтай нэмэгдэж байгааг цохон тэмдэглэсэн бөгөөд 2009 оны 12 сард нийтдээ 8989 ийм төрлийн кино театр ажиллаж байгаа ажээ.
                                                                                                                             Л.Золбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж