Хөх хотод эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх албан айлчлал хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.05.21-нд нийтлэгдсэн

Хөх хотод эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх албан айлчлал хийлээ

Хөх хотод эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх албан айлчлал хийлээ

Нийслэлийн Засаг дарга болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын дарга нарын 2018 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон НЭМГ-ын харьяа зарим байгууллагын удирдлагууд Хөх хотод албан айлчлал хийлээ.

Энэ сарын 13-17-ны өдрүүдэд болсон тус айлчлалын гол зорилго нь Хөх хоттой эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, туршлага солилцох, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургах ажлыг үр дүнтэй зохион байгуулахад оршиж буй юм.

Энэ хүрээнд Хөх хотын 1-р эмнэлэг, Монгол-Хятадын эмнэлгийн хороо, шүдний эмнэлэг, дүүрэг болон өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар зөвшилцсөн бөгөөд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөнд чухал санал солилцсон үр дүнтэй айлчлал боллоо.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж