Түүхэн амжилт гаргасан эмэгтэй тамирчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.05.21-нд нийтлэгдсэн

Түүхэн амжилт гаргасан эмэгтэй тамирчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Түүхэн амжилт гаргасан эмэгтэй тамирчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Төрийн захиргааны төв байгууллагууд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/ нийт 14 багийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Засгийн газрын цом” спортын тэмцээн XIV жилдээ болж өнгөрлөө. Энэ жилийн тэмцээнийг Сангийн яам зохион байгуулсан бөгөөд шатар, ширээний теннис, волейбол, сагсан бөмбөг гэсэн дөрвөн төрөлд шилдгүүд тодорсон юм.

Эрчим хүчний яамны баг тамирчид шатрын эрэгтэй ангилалд III, волейбол болон сагсан бөмбөгийн эмэгтэй ангилалд тус тус аваргалж, нийлбэр дүнгээр шагналт IV байранд орсон юм. 2005 оноос хойш тогтмол зохион байгуулагдаж ирсэн уг тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд Эрчим хүчний яамны эмэгтэй баг тамирчид 10 удаа түрүүлсэн түүхэн амжилтын эзэн болжээ. Энэ нь “Засгийн газрын цом” тэмцээний нэг төрөлд 10 удаа түрүүлсэн анхны тохиолдол болон бүртгэгдэж байгаа юм байна. Мөн Эрчим хүчний яамнаас сагсан бөмбөгийн эмэгтэй шилдэг тамирчнаар Б.Отгонцэцэг, волейболын эмэгтэй шилдэг тамирчнаар П.Жаргалсайхан нар тус тус тодорч, өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авсан юм.

Өндөр амжилт гаргаж, түүхийн шинэ хуудас нээсэн эмэгтэй баг тамирчдаа Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнөөдөр /2019.05.21/ хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн юм. Тэрээр “Амжилтаа 10 жил бататгаж ирнэ гэдэг бол хүнд даалгавар. Нэг баг, нэг хамт олон болж чадсан цагт л ийм амжилт гаргах боломжтой. Та бүхэн Засгийн газрын цом тэмцээний түүхэнд анхных болон бичигдэж, салбарынхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа спортлог залуус” гэдгийг цохон тэмдэглээд цаашдын тэмцээн уралдаанд нь илүү өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Өнгөрсөн 14 жилийн хугацаанд Эрчим хүчний яамны баг тамирчид нийлбэр дүнгээр хоёр ч удаа түрүүлж, шилжин явах цомыг өөрийн болгосон хүчтэй өрсөлдөгч юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж