Монгол Улсын бэлчээрийн 45 орчим хувьд үлийн цагаан оготно тархсан нь хөнөөлийн хэмжээнд хүрээд байгаа билээ. Үлийн цагаан цагаан оготно нь уулархаг нутаг руу шилжин тархах болжээ. Тиймээс үлийн цагаан оготныг устгахын тулд хавар болон намрын улиралд үе шаттай ажил зохион байгуулах болсон.
Хаврын улиралд микробиологийн арга ашигладаг бол намар энгийн механик аргыг хэрэглэдэг. Энэ жил 14 аймагт үлийн цагаан оготнотой тэмцэх ажил өрнүүлэх юм байна. Энэ ажилд гурван тэрбум төгрөг зарцуулахаар төсөлд тусгаад байгаа ажээ. Төсөлд тусгасан мөнгөн дүнг Засгийн газраас эцэслэн батлах юм.
Холбоотой мэдээ