Голден Стэйт Уорриорс баг аваргын төлөө тоглоно | News.MN

Голден Стэйт Уорриорс баг аваргын төлөө тоглоно

Голден Стэйт Уорриорс баг аваргын төлөө тоглоно

Голден Стэйт Уорриорс баг аваргын төлөө тоглоно

Өрнөд бүсэд Голден Стэйт Уорриорс багийг зогсоох баг байсангүй. Тэд бүсийн аваргын төлөө Портлэнд Трэйл Блэйзерс багтай тоглож 4-0 харьцаатай цувралыг өндөрлүүлэв. Хоёр багийн цувралын 4 дэх тоглолт өнөө өглөө болж нэмэлт цагт Голден Стэйт Уорриос 119-117 харьцаатай өрсөлдөгчөө хожив. Голден Стэйт Уорриорс багаас С.Карри, Д.Грийн нар трипл-дабль хийсэн бөгөөд С.Карри 37 оноогоор багаа тэргүүлсэн бол Д.Грийн 18, К.Томпсон 17, А.МкКинне 12 оноо, сэлгээнээс К.Лүүни 12 оноо авчээ. Тэгвэл талбайдаа тоглосон Портлэндээс М.Леонард 30 оноо авч багаа тэргүүлжээ. Түүнд Д.Лиллард 28, Си.Жи.МкКоллум 26, сэлгээнээс З.Коллинс 10 оноогоор тус хүргэсэн ч хожигдол хүлээснээр улирлаа өндөрлүүллээ.

Ялалт байгуулсан Голден Стэйт Уорриорс сүүлийн 5 улирал дараалан бүсийн шигшээд шалгарч байна. Аваргын төлөө Милоуки болон Торонтогийн аль хожсон багтай тоглоно. Ямартаа С.Карри К.Дюрантгүйгээр хийх ажлаа хамгийн сайнаар хийж байна.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж