Такакэйшёо гэрийн хорионд оржээ

Хуучирсан мэдээ: 2019.05.21-нд нийтлэгдсэн

Такакэйшёо гэрийн хорионд оржээ

Такакэйшёо гэрийн хорионд оржээ

Токио хотод болж буй мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээнийг бэртлийн улмаас шинэ озэки Такакэйшёо өнжсөн.

Рэйва он тооллын анхны башёд түрүүлэх магадлалтай бөхийн нэгээр бичигдэж байсан 22 настай Такакэйшёог багш нь хатуу шийтгэхээр болжээ. Түүний хувьд эмнэлэгт очихоос бусад үед гэрээсээ гарч болохгүй болжээ. Мөн гадуур хоол идэх хориотой болсон байна.

Шинэ озэки Такакэйшёо тэмцээний тав дахь өдрийн барилдаанд баруун өвдгөндөө бэртэл авсан ч хоёр өдөр өнжин дахин барилдахаар болсон юм. Гэвч Аоямад ялагдсанаар өчигдрийн барилдаанд Точиношинтой барилдаагүй. Түүний хувьд энэ башёд хоёр удаа барилдалгүй өрсөлдөгч бөхдөө ялалт өгсөн нь шүүмжлэлийн бай болж байна.

Түүний талаар “Барилдах бол барилдсан шиг барилдаад өнжих бол өнжсөн шиг байх хэрэгтэй” гэж комүсүби Митакэүми хэлээд авчээ. Мөн Сүмо бөхийн холбооноос хатуухан үг сонссон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж