Монос Групп 290 гаруй хүүхдийг баярлууллаа

Хуучирсан мэдээ: 2015.05.31-нд нийтлэгдсэн

Монос Групп 290 гаруй хүүхдийг баярлууллаа

Энэ онд 25 жилийнх нь ой тохиож байгаа Монголын эрүүл мэнд, гоо сайхны үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт тэргүүлэгч Монос Группийн хамт олон нийгмийн хариуцлагын хөтөлбөрийнхөө хүрээнд 5-р сарын 29, 30-ны өдрүүдэд Бадамлянхуа, Гэрэл, Кристина нобел, Манай гэр зэрэг нийт зургаан асрамжийн газрын 290 хүүхдэд хүүхдийн баярын бэлэг гардуулан, хүүхдийн инээд дүүрэн нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж баярыг нь хуваалцлаа. Түүнчлэн Монос группийн 25-н жилийн ойн арга хэмжээнийхээ хүрээнд нийгэмд чиглэсэн нийт 25 ажлыг зохион байгуулахаар төлөвлөн, хэрэгжүүлж эхлээд байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж