Серена Уильямс Азаренкаг хожжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.31-нд нийтлэгдсэн

Серена Уильямс Азаренкаг хожжээ

Францын Парис хотноо болж буй “Ролан Гаррос” тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын гуравдугаар тойрогт АНУ-ын Серена Уильямс, Беларусын Викториа Азаренка нарын шилдэг теннисчид оноолт таараад байсан билээ. Бямба гаригт болсон энэхүү тоглолт гурван сет үргэлжилж, Серена өрсөлдөгчөө 3:6, 6:4, 6:2 онооны харьцаагаар хожсон байна. Тоглолтын эхний сэтийг 6:3-аар Азаренка өөрийн болгосон ч удаах сэтүүдэд 4:6, 2:6-аар ялагдаж, тэмцээнийг өндөрлүүлж байна.

2012 онд дэлхийн чансааг тэргүүлж явсан Беларусын В.Азаренка тус тэмцээд 27-д эрэмбэлэгдэн тоглосон юм.

Тэмцээнийг тэргүүлэн тоглож буй Серена Уильямс дөрөвдүгээр тойрогт нутгийн теннисчин Слоане Стэфэнстэй тоглох юм. Слоане Стэфэнсийн хувьд эхний тойрогт Винус Уильямсыг хожсон билээ.

Өдгөө дэлхийн чансааны 27-д бичигдэж буй Беларусын В.Азаренка.

 

Одоогоор эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиалалын шөвгийн 16-д ОХУ-ын Мария Шарапова, Е.Макарова, Чехийн Л.Сафарова, П.Квитова, Сербийн Ана Иванович, Италийн Сара Эррина нарын шилдгүүд багтсан байна.

Харин тэмцээнд гуравт эрэмбэлэгдсэн Румыны Симона Халеп, Данийн К.Возняцки нар хоёрдугаар тойргоос, зургаад бичигдсэн Канадын Э.Бучард нэгдүгээр тойргоос хасагдсан билээ.

"Ролан Гаррос" буюу Францын нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиалалын аварга зургадугаар сарын 6-нд болох билээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж