Залуучуудын УАШТ-ий шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2015.05.31-нд нийтлэгдсэн

Залуучуудын УАШТ-ий шилдгүүд тодорлоо

МХБХ-ноос жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Залуучуудын УАШТ-ний шилдгүүд тодорлоо. Энэ сарын 25-29-ны өдрүүдэд үргэлжилсэн тус тэмцээнд нийт 10 баг гурван хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс хөдөө орон нутгаас Баянхонгор, Шарын гол, Ховд аймгийн багууд оролцлоо.

Тэмцээний хүрэл медалын төлөө "Мазаалай" болон "Хан-Уул" багууд өрсөлдөж, 2:1-ээр "Мазаалай" баг хожлоо. Харин аваргын алтан медалийн төлөө "UBU FC", "Эрчим" багууд хүч үзэн 1:0 харьцаагаар UBU FC хожи, хоёрдахь удаагаа аваргаллаа. Аваргын цомыг багтаа авчирсан хожлын гоолийг Э.Пүрэвдорж тоглолтын 2-р үед орууллаа. Тэрээр 2015 оны Залуучуудын шигшээ багийн Сингапурын шигшээ багтай хийсэн тоглолтод тэнцлийн 2 дахь гоолыг хийж байсан.

Тэмцээний шилдэг хаалгачаар “UBU-FC” клубийн хаалгач Ц.Энхжин, шилдэг хамгаалагчаар “Эрчим” клубийн хамгаалагч Г.Төгөлдөр, шилдэг хагас хамагаалагчаар “UBU FC” клубийн хамгаалагч Э.Пүрэвдож, шилдэг довтлогчоор нийт найман гоолийг өрсөлдөгчийнхөө хаалганд хийсэн “Хан-Уул дүүрэг” клубийн тоглогч Б.Баттулга нар шалгарлаа.

Эх сурвалж: www.the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж