Юанийн ханш сулрах нь Монголд ашигтай

Хуучирсан мэдээ: 2019.05.21-нд нийтлэгдсэн

Юанийн ханш сулрах нь Монголд ашигтай

Юанийн ханш сулрах нь Монголд ашигтай

Монголбанкны төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн дундаж ханш 2019 оны дөрөвдүгээр сард 392.28 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.2 хувиар суларсан талаар саяхан Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Өнөөдрийн /2019.05.21/ байдлаар Монголбанкны төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн дундаж ханш 382.98 төгрөгтэй тэнцэж байна.

Энэ талаар Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч. Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа. Тэрбээр “АНУ болон БНХАУ-ын гадаад худалдааны харилцаа нэлээд маргаантай байгаа. Олон улсад худалдааны дайн эхэллээ гэж ярьж байгаа. Ийм нөхцөлд аль алинд нь төвөгтэй, эрсдэл учрах магадлалтай юм. Ялангуяа АНУ-ын талаас нэлээд хатуу байр суурьтай байгаа учраас БНХАУ-ын гадаад худалдааны хувьд мөнгөн  тэмдэг нь маш чухал. Тэгэхээр Хятад улсын гадаад худалдаанд эрсдэл учирвал мөнгөн тэмдэгтийн баталгаанд давхар эрсдэл учирна гэж эдийн засагчид үздэг. Энэ үүднээс олон улсын зах зээлд юанийн ханш тодорхой хэмжээгээр суларч байгаа. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-тай гадаад худалдааны салбарт хамтарч ажилладаг улс орнуудад тодорхой хэмжээнд нөлөөлж, юанийн ханш сулрах нь ашигтай ч байж магадгүй. Эсвэл БНХАУ-д бараа бүтээгдэхүүнээ юаниар нь зарчихдаг улсуудад сольж буй мөнгөн тэмдэгт нь сулрах нь ашигтай.  Монголд ч багагүй ашигтай. Тэгэхээр юанийн ханш сулрах нь дэлхийн улс орнуудад хоёр талтай л байна байх” гэв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж