Индонез улс Францын иргэнд цаазын ял оноов | News.MN

Индонез улс Францын иргэнд цаазын ял оноов

Индонез улс Францын иргэнд цаазын ял оноов

Индонез улс Францын иргэнд цаазын ял оноов

Индонезийн прокурор Францын иргэнийг хар тамхи хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэгт буруутган, 20 жилийн ял төлөвлөсөн ч тус улсын шүүх цаазын ял оноосон байна. Францын иргэн, 35 настай Феликс Дорфиныг 3 кг хар тамхи, мансууруулах төрлийн бодис тээвэрлэж явсан хэрэгт буруутгажээ. Түүнийг өнгөрсөн оны есдүгээр сард Индонезийн Ломбок арлын нисэх онгоцны буудлаас баривчилсан байна.

Индонез улс нь дэлхийн хамгийн чанга хар тамхины хуультай орон бөгөөд түүнийг худалдаалсан хүмүүст цаазын ял оноож байжээ. Индонез улс 2016 оноос хойш цаазын ял гүйцэтгээгүй бөгөөд эдүгээ тус улсад цаазын ял сонссон цөөн хүн байгаа аж.

Феликс Дорфины өмгөөлөгч түүнийг давж заалдахаар төлөвлөж буй талаар мэдэгдсэн байна. Франц эр Сингапурын онгоцноос буухдаа тээшиндээ экстази, амфетамин бүхий 3 кг хар тамхи, мансууруулах бодис авч яваад баригджээ.

Өмнө нь Дорфин шоронгоос зугтахыг оролдсон бөгөөд мөнгө авч, түүнд тусалсан цагдаагийн ажилтан эмэгтэйг ч баривчилсан байна.

Эх сурвалж: ВВС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-21 103.57.94.29

Манайд хуулта чангалахгүй бол энэ төрлийн гэмт хэрэг хүчээ авна шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж