Цахим бодлогын түр хорооны гишүүдийг цөөлнө

Хуучирсан мэдээ: 2019.05.21-нд нийтлэгдсэн

Цахим бодлогын түр хорооны гишүүдийг цөөлнө

Цахим бодлогын түр хорооны гишүүдийг цөөлнө

Цахим бодлогын түр хорооны хуралдаан гуравдахь долоо хоногтоо дахин хойшлогдлоо. Тус түр хорооны 26 гишүүн хуралдааны ирцийг бүрдүүлэхгүй байгаа тул түр хорооны зарим гишүүнийг цөөлж, өөрчлөлт оруулж өгөхийг чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал удаа дараа хүсэлт тавьсан. Тус хүсэлтийг нь УИХ дахь МАН-ын бүлэг хүлээн авч, түр хороонд өөрчлөлт оруулах саналаа ирүүлжээ. Түр хорооны зарим гишүүнийг өөрчлөх тухай саналын дагуу УИХ-ын чуулганаар тогтоол гарах тул ирэх долоо хоногт шинэ бүрэлдэхүүнтэйгээр хуралдахаар өнөөдрийн хуралдааныг хойшлуулав. Тус түр хорооны өнөөдрийн хуралдаанаар дараах дөрвөн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байв.

Хэлэлцэх асуудал:

– Төрийн цахим шилжилт, хэрэгжүүлж буй арга хэмжээ, өнөөгийн байдлын талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатын мэдээлэл сонсох;

– “Цахим орчин, нийгмийн сүлжээний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Цахим бодлогын түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэх;

– Улсын Их Хурлын даргын 2019 оны 50 дугаар захирамжаар байгуулагдсан хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах цахим системийг шинээр бүтээж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсох;

– Бусад.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж