Японы ойролцоо өчигдөр орой /V.30/ тэнгисийн гүнд 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлж, Токио хотын байшин барилгууд ганхаж, чичирхийлсэн байна. АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлснээр газар хөдлөлт Токиогоос 874 км зайтай тэнгисийн 660 гаруй км-ийн гүнд болсон аж. Газар хөдлөлт орон нутгийн цагаар 20.30 цагт болж, Токио хотноо байшин барилгууд нэг минут хэртэй чичирхийлж, байна. Токио хотын аврах, гал унтраах албанд 21 хүн гэмтэж бэртсэн дуудлага ирсэн тухай “NHK” телевизэд мэдээлжээ. Түүнчлэн цахилгаан тасарснаас Токио-Осакаг холбосон Шинакансен хурдны галт тэрэгний үйлчилгээ зогссон байна.
Японд 2011 онд 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас цунамийн гамшиг болж 20 мянга орчим хүн амь үрэгдсэн юм. Мөн Фукушимагийн АЦС-д цөмийн дэлбэрэлт болсноос их хэмжээний хохирол учирсан билээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС