Чингисийн талбайн замыг хаана

Хуучирсан мэдээ: 2015.05.31-нд нийтлэгдсэн

Чингисийн талбайн замыг хаана

Зургадугаар сарын нэгэнд Чингисийн талбайд нэгдсэн арга хэмжээ болох тул ойролцоох замыг хаана гэдгийг иргэдэд анхааруулж байна. Тухайлбал, Чингисийн талбайн зүүн болон баруун талын замын хөдөлгөөнийг 11.00-14.00 цагийн хооронд хязгаарлах юм. Ингэснээр баяраа тэмдэглэж байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж байгаа аж.

Энд дуулгахад, иргэдийн хувьд Чингисийн талбайн ойролцоох төлбөртэй зогсоолуудаар үнэгүй үйлчлүүлэх юм. Тухайлбал, Хангарьд ордоны зогсоол, Спортын төв ордоны зогсоолуудаар төлбөргүй үйлчлүүлж болно.

Б.ЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж