Б.Шаравын алтан пянзыг Лондон хотоос авчирчээ

Хуучирсан мэдээ: 2019.05.21-нд нийтлэгдсэн

Б.Шаравын алтан пянзыг Лондон хотоос авчирчээ

Б.Шаравын алтан пянзыг  Лондон хотоос авчирчээ

Монголын сонгодог хөгжмийн шинэ чиг хандлагыг тодорхойлж, түүнийгээ олон улсад тунхаглан сонордуулсан хөгжмийн зохиолч Б.Шаравын "Хоёрдугаар симфони” алтан пянзыг Лондон хотоос авчирчээ. Энэхүү пянзыг Дэлхийн алдартнуудын пянзыг үйлдвэрлэж ирсэн алдарт “EMI 1440” төхөөрөмжөөр 300 ширхгийг Английн нийслэлд хэвлэсэн нь энэ юм байна. Пянзны нээлт маргааш болох юм. Уг пянзанд нь түүний “Монгол орон бадартугай” 2011 он, “Эхийн сэтгэл шиг” 2018 он, “Зуурдын орон” 1998, “Хоёрдугаар симфони” 1987 он,  “Трио”1980 он гэсэн шилдэг таван бүтээл багтжээ.

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын  “Хоёрдугаар симфони”-ийг хамгийн анх 1988 оны 5 дугаар сарын 22-ны үдэш Д.Д.Шостаковичийн нэрэмжит Ленинградын филармонийн тайзнаа Литвийн удирдаач Гинтарас Ринкявичюсын удирдлага дор Литвийн филармонийн симфони найрал хөгжимдөж, Ленинград хотын М.И.Глинкийн нэрэмжит найрал дууны хамтлагийн дуучид дуулан эгшиглүүлж байсан түүхтэй. Зөвлөлт Холбоот Улсын /одоогийн ОХУ/ Ленинград /Санкт-Петербург/ хотноо болсон тус наадамд дэлхийн 62 орны 100 гаруй хөгжмийн зохиолч оролцож байжээ. Дашрамд дурдахад, дээрх пянзнаас олсон орлогыг хөгжмийн зохиолчийн эмчилгээнд зориулах юм.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж