Хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэхэд туслах 5 зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2019.05.21-нд нийтлэгдсэн

Хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэхэд туслах 5 зөвлөгөө

Бага насны хүүхэдтэй гэр бүлүүдийн хувьд эрүүл, аюулгүй орчинд хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хэрэгцээ зайлшгүй тулгардаг. Гэвч тэр бүр санаагаар болж өгдөггүй. Тиймээс  залуу гэр бүлүүд болон ээжүүдээ зориулан гэртээ хэрхэн хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх талаарх зөвлөгөөг хүргэж байна.


  1. Давхар үүрэгтэй тавилга худалдан авах.

Гэр бүлд шинэ гишүүн нэмэгдэхэд тухайн айлын эд хогшил, жижиг сажиг зүйлсээс эхлээд томоохон тавилга хүртэл нэмэгддэг учиртай. Тоглоом, живх, хувцас хэрэглэл гээд нэг л мэдэхэд та гэртээ хоёр биш 200 хүүхэдтэй мэт их новш овооруулсан байхаа олж анзаарч магадгүй. Хэрэгцээ гарах бүрд шинэ зүйл худалдаж авахын оронд нэгээс дээш зориулалтаар ашиглах боломжтой тавилга сонгосноор эмх цэгцтэй байх боломжтой юм.  Жишээлбэл, дотроо эд зүйл агуулах зайтай, шургуулгатай ширээ эсвэл ширээний зориулалтаар ашиглах боломжтой шүүгээ гэх мэт.

  1. Жинтэй, хөл богинотой тавилгатай болох

Хүүхдүүд хөлд ороод ирэхээрээ маш хөдөлгөөнтэй болох тул гарт нь таарсан бүхнээ түлхэх, унагах магадлал ихэсч, эвдэлж, нураахаас эхлээд өөрсдөө бэртэх эрсдэлтэй болно. Тиймээс та аль болох бат суурьтай, жинтэй, хялбар ганхаж, унахаар гүй тавилга сонгоорой. Жишээлбэл, нарийн туяхан хөлтэй ширээ, сандлаас богино бахим хөлтэй кофены ширээ сонгосон нь илүү үр ашигтай.

  1. Амархан хиртэхээргүй даавуун гадаргуу сонгох

Таны бяцхан гүнж, ханхүү нар жаран чавганцын ажлаа хийгээд тун хөдөлгөөнтэй, юу ч хийж мэднэ. Ээж нар хэчнээн сэрэмжтэй байсан ч “дайсны цэргүүд”-ийн дүрсгүй бяцхан хуруунууд таны хайртай буйдан, хөшиг зэрэг зүйлсийг гамгүй оролдож, халтартуулах болно. Тиймээс та иймэрхүү даавуун материалтай тавилга, эд зүйл сонгохдоо амархан хиртдэггүй, угаасан ч хялбар арилдгийг сонгоорой. Мөн савхи, бичил ширхэгт даавуу, тусгай аргаар сайжруулсан хилэн зэрэг нь шилдэг сонголт болж чадна.

  1. Аюулгүй байдлыг хангах

Жижиг сажиг эд хогшил ихтэй гэрт хүүхдүүд байна гэдэг амаргүй. Тэд тааралдсан, сониучирхсан бүхнээ барьж авч, хүрч үзэхийг хүсдэг. Тиймээс тэдэнд хүргэхийг хүсэхгүй, хурц үзүүртэй, осолтой байж мэдэх жижиг зүйлсийг зориулалтын газар, бага насны хүүхэд хүрэхээргүй газар нууж тавиарай. Мөн амар хагарч, гэмтэх эмзэг эд зүйлсийг аль болох тэдний хүрэхээргүй өндөрт тавьж, доор байрлалтай тавиур, ширээгээ хоосон байлгах эсвэл ном, сагсаар дүүргэж болно.

  1. Бага насны хүүхдэд эрүүл ахуйд тохирсон хивс, хивсэнцэр сонгох

Бага насны хүүхэд, газраар мөлхөж, сууж, хэвтэж л хүн болдог. Хүүхдүүд паркетан шалан дээр хэт удаан хугацаанд байснаас болж, ханиад хүрэх, гэдэс нь өвдөх гээд асуудал мундахгүй тиймээс гэрээ тохижуулахдаа унтлагын өрөө, том өрөө, хүүхдийн өрөөнд бага насны хүүхдэд зориулсан цэвэрлэхэд хялбар, даавуун бүтээлэг, эсвэл хүүхдэд ээлтэй дрож, хивсэнцэр сонгох нь илүү ач холбогдолтой.

“National Park Town” хотхоны танилцуулга:

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй залгаа цэвэр агаар, ногоон орчин бүхий хотын А зэрэглэлийн бүсэд орших "National Park Town" хотхон нь уужим орон зайн шийдэл, аюулгүй байдал, автомашины зогсоол, спорт комплекс зэрэг оршин суугчдын эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг 100% бүрдүүлсэн билээ.

2019 оны III-р улиралд ашиглалтад орох I дүгээр ээлжийн 112 айлын орон сууцандаа захиалга авч байна.

Борлуулалтын алба:

📞 77106622

📧 info@nationalpark-town.m

🌐 www.nationalpark-town.mn

📌 Байршил: "National Park Town" хотхон, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй залгаа, Дүнжингарав худалдааны төвийн чанх урд, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж