Японы Токио хотод Классик пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд болж байна.
Тэмцээний эрэгтэйчүүдийн -105 кг-д Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 247 кг-ыг шахаж мөнгөн медаль хүртлээ. Түүний жинд АНУ-ын тамирчид алт, хүрэл медалын эзэд болсон байна.
“Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт Э.Содномпилжээ энэ жилээс эхлэн эрүүл тамирчидтай өрсөлдөж эхэлсэн бөгөөд хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.
Мөн Монголын баг тамирчдаас залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 74 кг-д өрсөлдсөн Э.Галбаяр 170 кг шахаж, хүрэл медаль хүртсэн юм. Ахмад тамирчдаас 105 кг-д Ц.Мөнхбаатар 182.5 кг-ыг шахаж мөнгөн медаль хүртэн баг тамирчдынхаа амжилтыг эхлүүлсэн.
Токио хотод болж буй Классик паурэлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Холбоотой мэдээ