Гарьд Ө.Бат-Оршихын барилдах эрхийг сэргээгээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2019.05.21-нд нийтлэгдсэн

Гарьд Ө.Бат-Оршихын барилдах эрхийг сэргээгээгүй гэв

Гарьд Ө.Бат-Оршихын барилдах эрхийг сэргээгээгүй гэв

“Увс нуур” бөхийн галыг үүсгэн байгуулсны 20 жилийн ойн хүрээнд  “Монгол бөхийн баяр” бөхийн барилдаан Ням гаригт/2019.05.19/ болсон.  Уг ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Улсын аварга Н.Батсуурь үзүүрлэсэн бөгөөд энэ үеэр бөх сонирхчдын анхаарлыг татсан нь Улсын гарьд Ө.Бат-Орших барилдаж, тав давсан явдал. Учир нь тэрбээр 2018 онд сэргээш хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдож, хоёр жил барилдах эрхээ хасуулсан билээ.

Түүний барилдах эрхийг сэргээсэн учраас  "Увс нуур" бөхийн галын ойдоо ирж зодоглосон тухай мэдээлэл цацагдсан ч Үндэсний бөхийн холбооноос өчигдөр /2019.05.20/уг мэдээллийг няцааж " Улсын гарьд Ө.Бат-Оршихын барилдах эрхийг сэргээгээгүй" гэсэн юм.

Болсон явдлыг эргэн сануулбал, 2018 онд БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн эсрэг үндсний хяналт-1” төслийн хүрээнд үндэсний бөхийн 43 тамирчинг гэнэтийн шинжилгээнд хамруулахад Улсын гарьд Ө.Бат-Орших тэргүүтэй долоон бөх хориотой бодис хэрэглэсэн нь БНСУ-д дахь Олон улсын олимпийн хорооны итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон билээ. Тиймээс  Монголын Үндэсний бөхийн холбооноос тэдний барилдах эрхийг 2018 оны хоёрдугаар сарын 1-ий өдрөөс эхлэн хоёр жилээр түдгэлзүүлсэн учраас заалны болон Улсын их баяр наадмын барилдаанд барилдах эрхгүй болсон. Ө.Бат-Орших 2019 оны хоёрдугаар сард Швейцарын Цюрих хотод болсон олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Улсын арслан П.Бүрэнтөгсийн хамт оролцож, монгол бөхийн дэвээ шавааг үзүүлж, үндэсний бөхөө гадны зочдод суртачилж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж