Компьютерын үндсэн хэрэглээний программын ээлжит сургалт эхэллээ | News.MN

Компьютерын үндсэн хэрэглээний программын ээлжит сургалт эхэллээ

Компьютерын үндсэн хэрэглээний программын ээлжит сургалт эхэллээ

Компьютерын үндсэн хэрэглээний программын ээлжит сургалт эхэллээ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх мэдээллийн технологийн “Эм Кэй Ай Ти” сургалтын төвд сар бүр төлбөргүй зохион байгуулагддаг компьютерын үндсэн хэрэглээний сургалт 2019 оны тавдугаар сарын 20-ны өдөр эхэллээ. Тус сургалтад энэ онд 861 хүн сурах хүсэлт гаргаж, 110 иргэн хамрагдаж, 62 иргэн сургалтаа амжилттай дүүргэсэн байна.

Үндсэн хэрэглээний сургалтын хөтөлбөр нэг сарын хугацаанд үргэлжилдэг бөгөөд энэ удаагийн сургалтад нийт 33 суралцагч хамрагдаж, зургадугаар сарын 20-ны өдөр төгсөлтөө хийнэ. Сургалт Даваа, Лхагва, Баасан гарагт 18:30-19:50 цагийн хооронд хичээллэдэг тул хамрагдах сонирхолтой иргэд 7012-2999 дугаарын утсаар холбогдоно уу гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж