Австралийн тэрбумтан Эндрю Форрест саяхан эхнэр Николатайгаа хамт Сингапурт зочлох үеэрээ сайн үйлсийн “Minderoo Foundation” хэмээх сандаа 655 сая австрали доллар буюу 460 сая ам.доллар хандивлаж буйгаа зарласан байна.
Уул уурхайн магнат эрийн нийт хөрөнгө 2008 онд анх удаа 12.7 тэрбум ам.долларт хүрч байсан бол одоо түүний нийт хөрөнгө 7,5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Тэрбээр баячуудын дунд өгөөмөр нэгэн гэдгээрээ дэлхийд алдаршсан юм. Үүгээр үл барам, тэрбумтан маань гурван хүүхэд болон эхнэртээ энэ хөрөнгийг өвлүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Учир нь тэрээр үлдсэн бүх хөрөнгөө бусдын сайн сайхны төлөө хандивлахаар шийдвэрлэсэн байна.
Тэрбээр “Эд хөрөнгө хүнд зовлон л дагуулдаг. Хөрөнгө мөнгө бол амжилтын баталгаа биш. Эд баялаг хүнд аз жаргал, баяр баясал сэтгэл ханамж мэдрүүлдэггүй. Амжилт, хөрөнгө мөнгө гэдэг бол өөр ойлголт” хэмээн хэлсэн байдаг.
Тэдний гэр бүл өнөөдрийг хүртэлх хугацаанд сайн үйлсэд 1.5 тэрбум австрали доллар буюу 1.05 тэрбум ам.долларыг хандивлаад байгаа билээ.
Эх сурвалж: FORBES
Холбоотой мэдээ