ЦЕГ: "Хүүхэд хайрцагт хийж зөөвөрлөсөн" мэдээлэл худлаа

Хуучирсан мэдээ: 2019.05.21-нд нийтлэгдсэн

ЦЕГ: "Хүүхэд хайрцагт хийж зөөвөрлөсөн" мэдээлэл худлаа

ЦЕГ: "Хүүхэд хайрцагт хийж зөөвөрлөсөн" мэдээлэл худлаа

Хөвсгөл аймагт гурван хүүхдийг хайрцганд хийж зөөвөрлөсөн талаар мэдээлэл өчигдөр /2019.05.20/ зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Уг мэдээлэл нь худал болохыг ЦЕГ-аас мэдээлж байна. Тодруулбал, ЦЕГ-аас  “Хөвсгөл аймгийн иргэн “Н” нь өөрийн төрсөн эх “О”, хүргэн ах “М” нараас “Бага насны гурван хүүхдийг хайрцганд хийж гарыг нь хүлж тээвэрлэж байгаад баригдсан” гэсэн бусдаас амь дамжин сонссон мэдээллийг өөрийн цахим хуудсандаа “Бага насны гурван хүүхдийг хайрцганд хийж гарыг нь хүлж тээвэрлэсэн байна болгоомжтой байгаарай” гэж байршуулсныг хэвлэл, мэдээллийн байгууллага мэдээллийн үнэн бодит эсэхийг нягтлахгүй, дээрх үйл явдал болсон мэтээр өөрийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэд, олон нийтэд түгээсэн байна. Энэ мэдээллийн дагуу эрүүгийн цагдаагийн алба, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид уг мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулахад дээрх мэдээлэл нь худал болох нь тогтоогдсон байна. Иймд хэвлэл, мэдээллийн байгууллагууд иргэдийн ам дамжсан, худал “цуурхал” мэдээллийг албаны эх сурвалжаас нягтлахгүйгээр иргэд, олон нийтэд түгээхгүй байхыг анхааруулж байна” гэжээ. Харин эх сурвалжаа нягтлаагүй, баталгаагүй мэдээлэл түгээсэн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийг цагдаагийн байгууллагаас хаанаас ямар зорилгоор мэдээлэл тараасныг нь нягталж шалгана гэдгийг онцоллоо. Дашрамд, Сэлэнгэ аймагт алга болсон есөн настай Б.Ундармаа охины цогцос олдсон гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдаж олон нийтийг айдаст автуулсан. Энэ дагуу ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаанаас тодруулахад “Охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй. Охины цогцос олдсон гэсэн мэдээлэл батлагдаагүй” гэсэн хариултыг өгсөн юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж