“American Idol 2019”-ийн ялагчаар Лэйн Харди тодров

Хуучирсан мэдээ: 2019.05.21-нд нийтлэгдсэн

“American Idol 2019”-ийн ялагчаар Лэйн Харди тодров

АВС-гийн "Америкийн шүтээн" ("The American idol") шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын ялагчийн шалгаруулалтад өнгөрсөн ням гаригийн шөнө үзэгчдийн саналаар Лэйн Харди, шүүгч нарын саналаар Алехандро Аранда нар тус тус тунаж үлджээ. Луизиана мужийн уугуул, 19 настай Харди ийн өрсөлдөөнд буцан ирж, "Flame" дуугаа дуулан ялалт байгуулсан байна.

Тэрбээр өмнө нь тус шоунд оролцож байсан бол энэ удаа гитар тоглон найздаа туслахаар иржээ. Шоу нэвтрүүлгийн шүүгч Кэти Перри, Леонел Ричи болон Люк Брайан нар Хардиг шалгаруулалтад оролцохыг ятган, улмаар Холливуд хүрэх алтан тасалбар амалсан байна.

Дуучин Кэти Перри түүний сайн байсныг онцолжээ. Төгсгөлийн шалгаруулалтад тэрбээр 25 настай Алехандро Арандаг ялсан байна. Харди ялагчийн титэм хүртсэнээс гадна "Дисней”-н “Холливуд рекордс”-той хамтран ажиллахаар болжээ.

Лэйн Харди өнгөрсөн 2018 онд 17 настайдаа “Америкийн шүтээн” шоу нэвтрүүлэгт оролцож байсан аж. Тухайн үед тэрбээр Луизиана мужийн ахлах сургуулийн сурагч байсан бөгөөд шүүгч Леонел Ричи, Кэти Перри, Лук Брайан нарыг гайхшруулж чаджээ.

Эх сурвалж: CNN, USA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж