Ухаалаг хүмүүсийг багтаа нэгтгэх нь бизнест амжилт олох гол түлхүүр юм. Харин ухаалаг хүмүүс нь ухаалаг төхөөрөмжийг сонгож ажлын бүтээмжээ нэмэгдүүлж, хэрэглээний зардлаа багасгадаг. Универсал тракторын зах зээл дэхь хамгийн хүчтэй тоглогч бол яах аргагүй Cat брэндийн 400 серийн тракторууд. Cat 426F2 шинэ загвар нь стандартаар Product Link технологи суурьлагдсан. Cat® Product Link ™ суурьлуулсан машинууд нь ердийн машинаас удирдлагын үр ашигтай байдлаараа ялгардаг. Хиймэл дагуулд суурилсан тус технологи нь алсын зайнаас таны тоног төхөөрөмжийн байршил, хэрхэн ажиллаж байгаа, одоогийн нөхцөл байдал, түлш, тос тосолгоо, засвар үйлчилгээний хэрэгцээ, хэрэгцээт зардлын тооцоог цаг алдалгүй дамжуулсанаар үйл ажиллагааны үр ашиг, зардлын асар их ялгаатай давуу талыг бий болгодог. Мөн шинэ загвар бас нэг онцлог бол өмнөх загвараасаа явах хурд нэмэгдэж, түлш зарцуулалт буурсан явдал юм. Мэдээж ажлын бүтээмжид нөлөөлдөг гол үзүүлэлт бол операторын тав тух юм. Иймд кабин болон удирдлага жолоодлогыг сайжруулсан. Таны хурууны үзүүр хөдлөх төдийд хүчирхэг гидравлик нь хүнд ажлыг чөлөөтэй гүйцэтгэх болно.
Холбоотой мэдээ