Улаанбаатар аялал жуулчлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг дотоодын аялагч, амрагчдад зориулсан “Улаанбааар Травэл экспо 2019 аялал жуулчлалын үзэсгэлэнг тав дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Тус үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар Байгаль орчин аялал жуулчлалын яам, түнш улсаар БНСУ, түнш аймгаар Дорнод аймаг, дэмжигч байгууллагаар Нийслэлийн аялал жуулчлалын газар ажиллаж байна.
Аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцогчдын тоо, цар хүрээ, ач холбогдол жилээс жилд нэмэгдэж байгаа учраас дотоодын аялагч, амрагчдад зориулсан лекц, хэлэлцүүлэг болох гэнэ. Мөн энэ жил аялахаар төлөвлөж буй газар түүнтэй холбоотой маршрутын цогц мэдээллийг ч нэг дор өгөх аж.
Үзэсгэлэнгийн гол зорилго нь, харилцаа холбоо, аяллын даатгалын иж бүрэн үйлчилгээтэй танилцах, аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаар дотоодын судлаачдын лекцэнд хамрагдах зэрэг боломжоор хангагдана.
Мөн Монголд үйл ажиллагаа эрхлэгч авиа компаниудын санал болгох шинэ аяллын маршрут, үнэ болон бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, гадаадад аялуулагч тур оператор компаниудын бүтээгдэхүүн, клуб сайн дурын нэгдлийн танилцуулга зэргийг сонирхох боломжтой юм. Тур оператор компаниуд, зочид буудал, жуулчны бааз, гэст хаус, их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, төсөл хөтөлбөр, агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч авиа компаниуд, клубүүд, аян хэрэгслийн дэлгүүрүүд, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид зэрэг байгууллага, бизнес эрхлэгч, хувь хүмүүс оролцож үйл ажиллагаагаа сурталчлах юм байна.
Холбоотой мэдээ