Монголчуудын 800 жилийн өмнөөс хэрэглэж байсан зоосыг дэлгэжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.21-нд нийтлэгдсэн

Монголчуудын 800 жилийн өмнөөс хэрэглэж байсан зоосыг дэлгэжээ

Монголчуудын 800 жилийн өмнөөс хэрэглэж байсан зоосыг дэлгэжээ

Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд “Банкны хөгжил-95” үзэсгэлэн нээгджээ. Өчигдрөөс үзэгчдийн хүртээл болсон уг үзэсгэлэнд 800 гаруй жилийн өмнөх монголчуудын хэрэглэж байсан алт, мөнгөн зоосноос эхлээд Манж Чин улсын үеийн мөнгөн ембүү, Ардын хувьсгалын эхэн үе, Богд Хаант Монгол Улсын анхны цаасан мөнгөн тэмдэгт, 1925 оноос хойш өнөөг хүртэлх үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн загвар, хийц хэрхэн өөрчлөгдөж ирснийг олон нийтэд толилуулж байгаа юм.

Монгол Улсад банкны салбар үүсч, хөгжсөний 95 жилийн ойг угтан Монголбанк, Монголын банкны холбоо, Монголын зоос судлалын холбоотой хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнгээс төв банкнаас гаргаж байсан дурсгалын зоос, 1990-ээд оноос хойш банк, санхүүгийн салбарт ашиглаж эхэлсэн анхны пос машин, Монгол Улсад анх удаа илрүүлсэн хуурамч мөнгөн тэмдэгт зэрэг сонирхолтой олон үзмэрийг  сонирхож болно. Үзэсгэлэнг  ирэх сарын 7-н хүртэл үнэ төлбөргүй үзэх боломжтой.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж