НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Засаг даргын тамгын газартай хамтран дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын бүлгийн гишүүд, иргэдийн харилцан ажиллагааг сайжруулах, гал унтраах багаж хэрэгсэлтэй харьцах мэдлэг, дадлага, чадварыг дээшлүүлэх зорилгоор “Ой, хээрийн гал түймэр унтраах дадлага сургууль”-ийг Зүрх ууланд зохион байгууллаа.
Дадлага сургуульд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, 17, 18, 19 дүгээр хорооны гамшгаас хамгаалах алба, сайн дурын бүлэг, дүүргийн Улаан загалмайн хороо, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Чингэлтэй орон нутгийн хөтөлбөр, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн байгаль хамгаалагч, иргэд зэрэг нийт 150 гаруй хүн, 10 орчим техник, хэрэгсэлтэй оролцсон юм.
Энэ үеэр гамшгаас хамгаалах сайн дурын бүлгүүдийн болон ой, хээрийн түймэр унтраахад ашиглагдаж байгаа багаж хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж, ой, хэрийн түймрийн үед харилцан ажиллагааг зохион байгуулах дадлагыг хийлээ гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ