МҮБХ, "Хамаг монгол" студи хамтран зохион байгуулсан шилдэг харцага, начингуудын халз барилдаан өнөөдөр боллоо. Тус барилдааны ерөнхий ивээн тэтгэгчээр "Бест буйдан"-гийн хамт олон ажиллажээ.
Үзэгчдийн хүсэн хүлээсэн жинхэнэ гал гарсан барилдаан, хурц өрсөлдөөн дунд өрнөсөн энэ барилдааны ялагчаар улсын харцага Ө.Бат-орших, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Э.Оюунболд нарын бүрэлдэхүүнтэй харцагуудын баг тодорлоо.
Улсын начин Э.Энхбат, Р.Пүрэвдагва, Б.Амарзаяа, Л.Цэрэнтогтох, Лха-Очир нарын бүрэлдэхүүнтэй начингуудын баг ч чамлахааргүй сайхан өрсөлдөөнийг үзүүлж, барилдаан дуусан дуустал үзэгчдийг уухайлуулж, шуугиулж, өндөлзүүлсэн сайхан барилдаан үзүүлсээр байв.
Начин Т.Баасанхүү хавирга нь гэмтсэний улмаас эмчийн магадлагаагаар 2-р тойргийн дараа барилдааныг орхисон бол харцага Э.Оюунболд барилдааны өмнө гэмтэлтэй байсан ч эхний гурван тойрог барилдаад, мөн эмчийн магадлагаагаар барилдаанаа орхисон юм. Тэдний оронд багийн гишүүд нөхөж барилдаж, барилдаанаа дуусгав. Хэдийгээр барилдаан эхлэхийн өмнө харцагуудын багийг хол тасархай илүүрхэж түрүүлнэ гэсэн таамаг их байсан ч начингуудын баг 4-р тойрог хүртэл эн тэнцүүхэн өрсөлдөөн үзүүлж чадсан юм. Харин 5-р тойрогт харцагуудын баг 6:0-ээр ялснаар ялалтын зурхай руу хошуу өлгөн гарсан юм.
Хамгийн сүүлийн тойрогт үзэгчдийн хүсэлтээр улсын начин Т.Баасанхүүгийн оронд өсөх идэр начин Р.Пүрэвдагва Б.Пүрэвсайхан харцагатай, Э.Оюунболдын оронд Ц.Содномдорж харцага Л.Цэрэнтогтох начинтай дахин тулсан юм.
Энэ цагийн дэвжээнд ид бяраа гайхуулан эн тэнцүүхэн өрсөлдөж яваа энэ цагийн шилдэг хүчтэнүүдийн халз барилдаан үзэгчдийг өндөлзүүлсэн, уухайлуулсан, халуун дулаан уур амьсгал дунд сайхан болж өндөрлөлөө. Хүчтэнүүддээ удахгүй болох улсын их баяр наадмаараа одтой, иртэй сайхан барилдан цолоо ахиулахын ерөөл өргөе.
БАРИЛДААНЫ ОНООЛТ
1-р тойрог 4:2
1.Ө.Бат-Орших у.х -Л.Цэрэнтогтох у.н
2.Т.Өсөх-Ирээдүй у.х -Б.Амарзаяа .н
3.А.Цацабшир у.х – Р.Пүрэвдагва у.н
4.Ц.Содномдорж у.х –Э.Энхбат у.н
5.Б.Пүрэвсайхан у.х –Л.Лха-Очир у.н
6.Э.Оюунболду.х–Т.Баасанхүү у.н
2-р тойрог 4:2
1.Ө.Бат-Орших у.х –Т.Баасанхүү у.н
2.Т.Өсөх-Ирээдүй у.х –Л.Цэрэнтогтох у.н
3.А.Цацабшир у.х –Б.Амарзаяа у.н
4.Ц.Содномдорж у.х –Р.Пүрэвдагва у.н
5.Б.Пүрэвсайхан у.х –Э.Энхбат у.н
6.Э.Оюунболду.х–Л.Лха-Очир у.н
3-р тойрог 3:3
1.Ө.Бат-Орших у.х –Л.Лха-Очир у.н
2.Т.Өсөх-Ирээдүй у.х –Т.Баасанхүү у.н
3.А.Цацабшир у.х –Л.Цэрэнтогтох у.н
4.Ц.Содномдорж у.х –Б.Амарзаяа у.н
5.Б.Пүрэвсайхан у.х –Р.Пүрэвдагва у.н
6.Э.Оюунболду.х–Э.Энхбат у.н
4-р тойрог
1.Ө.Бат-Орших у.х –Э.Энхбат у.н
2.Т.Өсөх-Ирээдүй у.х –Л.Лха-Очир у.н
3.А.Цацабшир у.х –Т.Баасанхүү у.н /Л.Лха-Очир/
4.Ц.Содномдорж у.х –Л.Цэрэнтогтох у.н
5.Б.Пүрэвсайхан у.х –Б.Амарзаяа у.н
6.Э.Оюунболд у.х –Р.Пүрэвдагва
5-р тойрог
1.Ө.Бат-Орших у.х –Р.Пүрэвдагва у.н
2.Т.Өсөх-Ирээдүй у.х –Э.Энхбат у.н
3.А.Цацабшир у.х –Л.Лха-Очир у.н
4.Ц.Содномдорж у.х –Т.Баасанхүү у.н /Б.Амарзаяа у.н/
5.Б.Пүрэвсайхан у.х –Л.Цэрэнтогтох у.н
6.Э.Оюунболду.х /Б.Пүрэвсайхан/–Б.Амарзаяа у.н
6-р тойрог 5:1
1.Ө.Бат-Орших у.х –Б.Амарзаяа у.н
2.Т.Өсөх-Ирээдүй у.х –Р.Пүрэвдагва у.н
3.А.Цацабшир у.х –Э.Энхбат у.н
4.Ц.Содномдорж у.х –Л.Лха-Очир у.н
5.Б.Пүрэвсайхан у.х –Т.Баасанхүү /Р.Пүрэвдагва/
6.Э.Оюунболд у.х /Ц.Содномдорж/–Л.Цэрэнтогтох у.н
Эх сурвалж: www.undesniibukh.mn