Багачууддаа баяраар нь барих оюунлаг бэлэг

Хуучирсан мэдээ: 2019.05.21-нд нийтлэгдсэн

Багачууддаа баяраар нь барих оюунлаг бэлэг

Багачууддаа баяраар нь барих оюунлаг бэлэг

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид хүүхдийн баярт зориулан “Бардам туулай” хүүхдийн жүжгийг зургадугаар сарын 1-ий өдөр тоглохоор болжээ.

С.Михалковын бүтээл “Бардам туулай” хүүхдийг жүжгийг анх найруулагч Ардын жүжигчин, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж болон Ш.Амарсайхан нар тайзнаа тавьж байжээ. Уг жүжгийг найруулагч Г.Ган-Очир шинэчлэн найруулсан бөгөөд хөгжмийн зохиолчоор Д.Жаргалсайхан, зураачаар Д.Давааням ажилласан байна.

Хүүхдийн баярын өдөрт зориулан “Бардам туулай” жүжгийг зургадугаар сарын 1-ий өдөр 14:00, 16:00 цагуудаас тоглох аж.

Хөшиг нээгдэн тайзнаа намуухан ая эгшиглэн ойн мод, ан амьтад нойрноосоо сэрнэ. Ойн цоорхойгоос чоно, үнэг, баавгай гарч ирэн гитар, бөмбөр тоглон ойг сэрээн хөгжилтэй дуугаа дуулцгаана. Хөгжилдөн цэнгэсэн зальт шар үнэг, чоно хоёр нийлэн баавгайг “Бал үнэртээд байна уу даа” хэмээн ойн гүн рүү хуурч явуулаад удахгүй болох үнэгний төрсөн өдрөөр хамтдаа оройн зоог барин тэмдэглэхээр тохиролцоно. Үнэг чоноос салан хоол хайж яваад анчны суманд өртөх шахна. Гэхдээ тэрбээр энэ удаад овсгоотойгоор бултан зугтах бөгөөд анчин хоосон хоцорно. Ангаа алдсан анчин түр алжаахаар модны дор хэвтэн нам унтчихна. Энэ үед ойн цоорхойд хоёр туулай гарч ирэн хэрхэн үнэг чихнээс нь барих шахсан тухай ярилцаж байгаад гэнэт анчныг олж харан зүрх нь зогсох шахан айна. Өнөөх үнэгэнд бариулах шахсан аймхай туулай анчнаас үхтлээ айсан ч гэнэт бууг нь олж харан түүнийг авахаар зүтгэнэ. Түүнийг эгч туулай нь хорьсон ч дийлдэггүй. Ингээд аймхай туулай буутай болсноор хэрхэн Бардам туулай болж байгааг “Бардам туулай” хүүхдийн жүжгээс үзэж сонирхоорой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж