Реппер Rokit Bay-гийн фенүүд болох охид, хүүхнүүд төдийгүй, түүнд эрчүүд хүртэл ам сайтай байдаг. Эхнэргүй ганц бие гэгдэж байсан “Пуужин” Баяраа одоогоос хоёр жилийн өмнө гэр бүл зохиосон билээ. Өдгөө тэрбээр эхнэр охины хамт амьдардаг. Тэгвэл “Пуужин” Баяраа охиныхоо хамт анх удаа рекламд тогложээ.
Тэрбээр энэ талаараа өөрийн инстаграм хуудаснаа “Аавын охин хоёр нас хүрэхээсээ өмнө анхны ажлаа авав” хэмээн бичсэн байна. Тэд хамтдаа хүүхдийн хувцасны Carter”s брэндийн Монгол дахь салбарын нүүр царай болжээ. Түүний эхнэр АНУ Make up artist, бөгөөд ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн дуучин, бүжигчин гээд олон талын авьяастай бүсгүй юм. С.Ануг дуучин П.Баярцэнгэлийн хамт “Holly Dolly” дууг дуулснаар нь хүмүүс сайн мэднэ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ