Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан “Гоё” дээд лигийн тэмцээн өчигдөр Спортын төв ордонд өндөрлөлөө. Лигийн аваргын төлөө “Алдар Танан гарьд”, “Хасын хүлэгүүд” багууд үлдээд байсан юм.
Өчигдөр болсон цувралын долоо дахь тоглолтод “Алдар Танан гарьд” 98:90 онооны харьцаагаар өрсөлдөгчөө хожиж, “Гоё” дээд лигийн аварга боллоо. Тэд цувралыг 4:3-аар тэргүүлж, олон сар үргэлжилсэн лигийн тэмцээний аварга багаар тодорсон юм.
Т.Санчир, Б.Билгүүн нарыг эгнээндээ нэгтгэсэн “Хасын хүлэгүүд” цувралыг тэнцүүлж чадсан ч эцсийн тоглолтод ялагдал хүлээлээ.
“Гоё” дээд лигийн тоглолтууд Спортын төв ордонд үргэлжилж, өчигдөр хаалтаа хийлээ.
FACEBOOK: https://www.facebook.com/456710171737311/videos
Холбоотой мэдээ