AP Photo/Keystone/Steffen Schmidt
АНУ-ын Татварын албанаас Олон улсын хөлбөмбөгийн холбоодын эвсэл дэх авлигын асуудлаар шинэ хэрэг нээхээр бэлтгэж байна. Энэ тухай New York Times сонин АНУ-ын дотоод орлогын албаны тасгийн дарга Ричард Уэбераас иш татан мэдээлжээ.
EPA/ALESSANDRO DELLA BELLA
"Буртуутгасан ялын ээлжит шат болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна " гэж Уэбер хэлэв. Мөн тэрээр FIFA ба дэлхийн хөлбөмбөгийн шийдвэрт нөлөөлөх гэсэн санаа АНУ-д байхгүй гэлээ. “Бид хөлбөмбөгийг биш авлигыг мөрдөн мөшгөж байна” хэмээн албан тушаалтан онцолжээ.
Интерполын ажилтнууд одоо дуулианд хамрагдсан Аргентины бизнесменүүдийн албан байранд нэгжлэг явуулж байна. Энэ талаар La Nacion портал мэдээлэв. Зохих шийдвэрийг Аргентины холбооны шүүгч Клаудио Бонадио баталгаажуулжээ. Алехандро Бурсако, Уго Хинкис ба түүний хүү Марианогийн компниудын байранд Интерполын ажилтнууд нэгжлэг явуулж байна. Хууль хяналтынхнаас нуугдсан тэдний байгаа газрыг тогтоохоор дээрх ажиллагааг явуулж байгаа гэнэ.
Лхагва гаригт Америкийн шүүх FIFA-гийн есөн албан тушаалтанд албан ёсны ял тулган Уорнер зэргийн таван компанийн удирдлагыг буруутгасан байв. Швейцарийн цагдаагийнхан мөн энэ өдөр Цюрих хотод Жеффри Уэбб, Эухенио Фигередо, Эдуардо Ли, Хулио Рока, Костас Таккас, Рафаэль Эскивель, Хосе Мария Марин нарын долоон түшмэлийг баривчилсан байна.
Үүний зэрэгцээ, FIFA-д спортын маркетингийн чиглэлээр ажилладаг Алехандро Бурзако, Аарон Дэвидсон, Уго Жинкис, Мариано Жинкис мөн мөрдөн байцаалтаар хууль бус наймааны зуучлагч байсан нь тогтоогдоод байгаа тус байгууллагын ажилтан Хосе Маргулис нарт ял тулгаж байна. FIFA-гийн авлигын хэрэгт нийт 14 сэжигтэн хамрагджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР