AP Photo/Geert Vanden Wijngaert, архив
Долоогийн групп зургадугаар сарын 7-8-нд Баварийн саммитаараа Украины хямралтай холбогдуулан Оросын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгах боломжийн талаар авч хэлэлцэнэ хэмээн Цагаан ордны байнгын хэвлэлийн бага хурал дээр Обамагийн хэвлэлийн албан ёсны төлөөлөгч Жошуа Эрнэст хэлжээ.
Их долоогийн саммит Оросын эсрэг ямар хориг арга хэмжээ авч болох талаар түүнээс сэтгүүлчид асуужээ. Энэ асуултанд тэрээр хариулахдаа, Украинд бусинуулах ажиллагаа явуулж байгаагийнх нь төлөө Оросын эдин засгаараа төлүүлэх сонирхол их долоод байгаа. Долоогийн уулзалтаар уг асуудал яригдана гэж би хэлмээр байна хэмээн Эрнест мэдэгджээ.
Долоогийн группын тухай
Өнгөрсөн оны “их долоо” группын саммит Брюссельд зургадугаар сарын 4-5-нд болсон билээ. Эхлээд түүнийг наймын форматаар төлөвлөөд Оросын Сочид явуулна гэж байсан юм. Гэтэл 2014 оны гуравдугаар сард Крымын хэрэг явдал өрнөн долоон гүрний удирдлага их наймын саммитийн бэлтгэлээ зогсоосон байлаа. Гуравдугаар сарын 14-нд Гаагийн цөмийн аюулгүй байдлын хүрээнд долоон гүрний удирдлага уулзахдаа бүлгээс Оросыг хасан Брюссельд саммитиг явулахаар шийдсэн байв.
Группт гишүүнчлэлийг зогсоох журам дүрэмгүй учраас долоогийн бүлэг “Их найм” форматаас татгалзсан юм. Хэрэв бидний түншүүд их найм формат хэрэггүй гэж үзэж байгаа бол өөрсдийнхөөрөө болцгоох хэрэгтэй хэмээн тэр үед Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлсэн байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР