Аврагч-усчин, шумбагчид мэргэжлийн үнэмлэхээ гардлаа

Хуучирсан мэдээ: 2019.05.21-нд нийтлэгдсэн

Аврагч-усчин, шумбагчид мэргэжлийн үнэмлэхээ гардлаа

Аврагч-усчин, шумбагчид мэргэжлийн үнэмлэхээ гардлаа

Онцгой байдлын ерөнхий газраас аврагч-усчин, шумбагчийн мэргэжил олгох дунд шатны “АУШДС-19.1” сургалтыг энэ сарын 01-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эрэн хайх, аврах анги, салбар, бүлгийн 23 алба хаагч хамрагдсан юм.

Алба хаагчид гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх мэдлэг, ур чадвар, дадлагыг эзэмшин, “Аврагч-усчин, шумбагчийн мэргэжлийн үнэмлэх”-ээ гардан авлаа.

Энэ удаагийн сургалт нь ОБЕГ-ын Үндэсний аврах бригад болон Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвд онолын болоод дадлага сургуулийг хийсэн юм.

Хээрийн дадлага сургуулийг анх удаа Хөвсгөл аймгийн Хөвсгөл далайн  эрэгт байрлах “Гүний усны сургалтын төв” –д зохион байгуулснаараа онцлог байлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж