Америкийн Канзас муж улсад Эбола вирусийн өдөөсөн өвчин туссан байж магадгүй гэсэн эрэгтэйг эмнэлэгт хэвтүүлэн тусгаарласан тухай Канзасын их сургуулийн эмнэлэг мэдээлжээ.
AP Photo/Abbas Dulleh
Энэ аюултай өвчний цартахал үргэлжилж байгаа Сьерра-Леоне улсад тэр хүн очсон байв. Эмч нар уг өвчний шинж тэмдэг тэр хүнээс илэрч халуурч байгааг мэдээлжээ. Хоёр хоногийн дараа онош бүрэн тогтоогдох гэнэ.
Өвчтөн эмнэлэгийн ажилтан биш бөгөөд гэр бүлээ эргэн Сьерра-Леоне улсад очсон байжээ. Одоо эмч нар түүнтэй холбогдсон байж болох хүмүүсийн хүрээг тогтоохоор ажиллаж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр Баруун Африкийн Гвиней, Либери, Сьерра-Леоне гэх гурван оронд уг өвчнөөр 11 132 хүн нас барж, 27 002 хүн халдвар авчээ.
Эбола вирусийн улмаас үхлийн эрсдэл 90 хувьтай гэхдээ энэ удаагийн цартахалаар тэр үзүүлэлт нь 55 орчим хувьтай байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР