АНУ-ын эдийн засаг 0,7 хувиар унав

Хуучирсан мэдээ: 2015.05.30-нд нийтлэгдсэн

АНУ-ын эдийн засаг 0,7 хувиар унав

Фото: Brendan McDermid / Reuters

2015 оны эхний улирлын дүнгээр АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 0,7 хувиар буулаа. Тус орны худалдааны департаментын эдийн засгийн дүгнэлтийн товчооны мэдээ үүнийг өгүүлжээ.

“Уналт нь хэрэглээний идэвх буурсан, экспорт  багасантай холбоотой гэнэ. Зарим муж, тойргийн зардлага нэмэгдсэн бас  хувь хүний хөрөнгө оруулалт буурсан зэрэг үүнд өөрийн нөлөөг үзүүлсэн байна.  Энэ бүгд нь импорт багассан, холооны засгийн газрын зарлага буурсан зэрээр хэсэгчлэн нөхөгдсөн” хэмээн албаны мэдээнд өгүүлжээ.

Сарын өмнө Худалдааны департаментын эдийн засгийн дүгнэлтийн товчоо 1-3 дугаар сард тус орны эдийн засаг 0,2 хувийн өсөлттэй байна гэсэн юм.  Тэр нь урьдчилсан дүн байсан бөгөөд улирлын эцсийн мэдээ ирэх сард нийтлэгдэх ажээ.

Олон улсын валютын сангийн дүгнэлтээр 2015 онд АНУ-ын эдийн засаг 3,1 хувийн өсөлтийг харуулах юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж