Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын хэсгийн төлөөлөгчид насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн байж болзошгүй хэрэгт холбогдоод байна.
Уг асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад, хүчингийн хэрэгт холбогдоод буй Өндөрхангай сумын цагдаа М болон Зүүнхангай сумын цагдаа Д нарт сахилгын шийтгэл тооцож ажлаас нь халсан. Мөн хэрэг бүртгэл нээн Мөрдөн байцаах албаны тусгай субьектийг мөрдөн шалгах хэлтсээс уг хэргүүдийг мөрдөн шалгаж байгаа. Цагдаагийн байгууллагаас энэ асуудлыг нууж, дарсан зүйл байхгүй бөгөөд уг хэргийг мөрдөн шалгаж, хэрэг бүртгэл нээгээд байна. Прокурорын хяналтан дор энэ хэргийг нарийвчлан шалгана” гэж мэдээллээ.
Дашрамд, цагдаагийн байгууллагаас алба хаагчийн аливаа буруутай үйл ажиллагааг нууж хаадаггүй, харин алба хаагчидтай холбоотой хээл хахууль, авилгал, сахилга, ёс зүйн асуудалтай холбоотой санал, гомдлыг 24 цагийн турш 126 гэсэн тусгай дугаарт тогтмол хүлээн авч буй аж.
Э.АРИУН