Эмнэлгүүд амрахгүй ажиллана

Хуучирсан мэдээ: 2015.05.30-нд нийтлэгдсэн

Эмнэлгүүд амрахгүй ажиллана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу ирэх зургадугаар сарын 1-ний өдөр нийслэлийн эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүд амрахгүй ажиллах юм байна. Тодруулбал, Шүд Эрүү нүүрний эмгэг судлалын төв, дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн кабинетууд, Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийг тус бүр 10.00-16.00 цагийн хооронд ажиллах гэнэ.

Мөн баярын өдөр хүүхдүүд хоолны хордлого, халдвар авах эрсдэл өндөртэй байдаг тул бэлэн байдалд ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга үүрэгджээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж