Махассан МОНГОЛ, хөөсөрсөн ҮНЭ, хоосон ЛАНГУУ | News.MN

Махассан МОНГОЛ, хөөсөрсөн ҮНЭ, хоосон ЛАНГУУ

Махассан МОНГОЛ, хөөсөрсөн ҮНЭ, хоосон ЛАНГУУ

Махассан МОНГОЛ, хөөсөрсөн ҮНЭ, хоосон ЛАНГУУ

Махаар “цангасан” монголчууд амралтын өдрүүдэд нөөцийн маханд дугаарлан уртаас урт дараалал үүсгэх нь картын барааны үеийг санагдуулам. Зарим хүмүүс социализм эргэн ирсэн тухай нүүр номдоо "тунхаглажээ".

Махны үнэ огцом өссөнд хөдөөнийхөн баяртай, харин төв суурингийнханд томоос том асуудал болсон.  Тиймээс махны үнийг зохицуулах олон арга хэмжээ төрөөс авч эхэлсний нэг нь ТЕГ-ын гүйцэтгэх ажиллагаа. Нөгөө нь нөөцийн махны борлуулалт.  Уг нь, нийслэлд махны үнийн хөөрөгдлөөс сэргийлж, харьцангуй хямд үнээр нөөцийн мах худалдаалах 137 цэг бий. Өнгөрсөн жил мөн ийм хэмжээний цэгүүдээр дамжуулан нөөцийн мах худалдаалсан. Гэхдээ өнгөрсөн жил бол махны үнэ хямд, нийлүүлэлт ч сайн байсан юм. Энэ удаад нөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар хэр хэмжээний мах худалдсан, одоо нийслэлийн хаврын хүнсэнд хэр хэмжээний мах үлдээд байгаа, тэнгэрт хадаад байгаа шинэ махны үнэ буурсан эсэхийг сурвалжиллаа.

 Нөөцийн мах худалдаалах цэгүүдэд ачаалал ямар байгааг сонирхон нөөцийн мах худалдаалж буй дэлгүүрийг зорилоо. Циркийн хажууд байрлах тус дэлгүүрт ортол хөлдөөгч нь хоосон байв. Худалдагчаас нөөцийн мах хэзээ ирэхийг асуухад “Нөөцийн мах Даваа, Лхагва, Баасан гаригт ирж байгаа. Ирээд 30 минутын дотор дуусдаг. Анх 500 кг мах ирдэг байсан бол өнөөдөр /2019.5.20/ 100 кг л ирлээ. Бид нөөцийн мах гаргаж байгаа үйлдвэр дээр өөрсдийн унаагаар очиж, мөнгөө төлж мах авчирдаг. Гэтэл үйлдвэр нь хүссэн хэмжээний мах нийлүүлж чадахгүй байна. Өргөтгөсөн худалдаанд оролцоод нөөц багассан тул өнөөдөр 100 кг мах л нийлүүлэх боломжтой гэсэн. Гэтэл манай дэлгүүрийн урд мах авах гэсэн өвөө, эмээ нар мах ирэх өдөр бүр дугаарлаад л зогсчихдог юм. Нөөцийн мах өнөөдөр ирээд  дууссан” гэсэн тайлбар өгөв.

МАХНЫ ҮНЭ ДАХИЖ ӨСӨХГҮЙ

Харин нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний үйлдвэрлэлийн ахлах мэргэжилтэн Ч.Батхүү махны үнэ дахиж хөөрөгдөхгүй гэдгийг онцлов. Түүнээс нийслэлийнхний хүнсэнд хэр хэмжээний мах үлдээд байгааг болон махны үнэ цаашид өсөх эсэхийг тодрууллаа.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон өргөтгөсөн худалдаагаар урт дараалал үүсч, нэг хүнд таван килограмм мах л өгч байсан. Нийслэлийнхний хүнсний хэрэгцээнд хэр хэмжээний нөөцийн мах үлдээд байна вэ. Дахин өргөтгөсөн худалдаа зохион байгуулах уу?

-Урт дараалал үүссэн нь олон шалтгаантай. Өнгөрсөн амралтын өдрүүдэд автомашингүй өдөр тохиосон. Бас зарим газруудад тог тасарснаас үүдэн, мах бэлтгэх, хөрөөдөх үйл ажиллагаа доголдсон. Өргөтгөсөн худалдаагаар 120 тонныг борлуулсан байна. Ингэснээр нийтдээ 1710 тонн нөөцийн мах борлуулаад байна. Энэ нь бэлтгэсэн нөөцийн махны 42 хувийг эзэлж байгаа юм. Үлдсэн нөөцийн махыг зургаадугаар сарыг дуустал борлуулна. Энэ хугацаанд дахин өргөтгөсөн худалдаа зохион байгуулах эсэхийг хэлж мэдэхгүй байна.

-Өргөтгөсөн худалдааны үеэр урт дараалал үүссэн нь борлуулах цэгт мах хүрэлцээтэй байдаггүйтэй холбоотой байж ч болох юм?

-Нийслэлийн хэмжээнд 137 цэгээр дамжуулан нөөцийн махыг худалдаалж байгаа. Гуравхан үйлдвэр 137 аж ахуйн нэгжид нөөцийн махаа хүргэхэд хүндрэл үүсээд байгаатай холбоотой. Үйлдвэрүүд 08.00-22.00 цаг хүртэл өдөр алгасахгүй ажиллаж байгаа хэрнээ ийм хүлээлттэй байгаа.

-Энэ жил өнгөрсөн жилийнхээс гурав дахин бага мах нөөцөлсөн. Магадгүй энэ нь махны үнэ өсөх шалтгаан болсон байж ч болох юм. Одоо махны үнэ нэмж өсөх юм биш биз? 

-Махны үнийг тогтвортой байлгахын тулд бид ажилласаар байгаа. Одоо махны үнэ тогтворжсон, дахиж өсөхгүй.

-Ирэх жил махны үнэ өсөхгүй гэх баталгаа байна уу. Үнийг тогтворжуулахын тулд ямар ажил хийж байна вэ?

-Нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдийг тендэрээр сонгон шалгаруулдаг. Энэ жил тендэрт нэлээд хэдэн компани оролцсон ч арилжааны банкны шаардлагыг гуравхан компани л хангасан. Ингээд гурван компани 4000 тонн мах нөөцөлсөн юм. Ирэх жил нөөцийн махыг ямар журмаар бэлтгэх нь одоогоор тодорхойгүй байна. Махны үнийг тогтвортой байлгахын тулд холбогдох байгууллагууд боломжтой бүх арга хэмжээг авч ажилладаг.

МАХНЫ ҮНЭ 400-1000 ТӨГРӨГӨӨР БУУРЧЭЭ

Махны төрөлжсөн зах болох  "Хүчит шонхор худалдааны төв"-д үнэ хямд, сонголт ч арвин байдаг. Тиймээс тус захаар  орж махны үнэ тогтворжсон эсэх болон махны үнэ өсөх  эсэхийг лавлалаа. Махны худалдагчийн хэлж буйгаар "Нэг хэсэг махны үнэ өсч байсан бол одоо тогтворжиж байна. Шинэ махны нийлүүлэлт ихсэхээр үнэ буурдаг талтай. Одоо шинэ мах гараад эхэлсэн болохоор махны үнэ буурах байх. Тиймээс махны үнэ одоо өсөхгүй" гэж байлаа. Харин махны үнэ өнгөрсөн долоо хоногоос 400-1000 төгрөгөөр буурсан аж. Тухайлбал, үхрийн мах 12 мянга, адууны мах 9000, хонины мах 10500, ямааны мах 8800 төгрөгийн үнэтэй байлаа.

Махны үнэ бага зэрэг буурсныг мэдсэн эсэхийг иргэдээс тодруулсан юм. 

МАХНЫ ҮНИЙГ БОДЛОГООР БУУРУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА 

-Махны үнэ бага зэрэг буурсан гэж байна. Гэхдээ гуравхан сая хүнтэй, 66 сая толгой малтай хэрнээ мах нь ийм өндөр үнэтэй байж болохгүй. Иргэд яаж амьдрах юм бэ. Махны үнийг бодлогоор бууруулах хэрэгтэй байна. Нөөцийн махны үнэ шинэ махнаас арай хямд байдаг. Гэхдээ тэр нь дэлгүүрт ирсэн даруйдаа л дуусчихдаг юм билээ. Бас их дараалалтай байгаа харагддаг.

МАНХНЫ ҮНЭ БАГА ЗЭРЭГ БУУРСАН БАЙНА

Махны үнэ бага зэрэг буурсан байна. Гэхдээ л үнэтэй байна. Нөөцийн махны үнэ шинэ махнаасаа харьцангуй хямд ч хүртээмжгүй байдаг. Зурагтаар нөөцийн мах авахаар уртаас урт дараалал үүссэн байгаа харагдсан. Нөөцийн мах дэлгүүр дээр ирээд л дуусчихдаг гэсэн. Тиймээс махны үнийг ямар нэгэн байдлаар буулгахад анхаарах хэрэгтэй байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-05-21 64.119.20.150

тэнэг ард түмэн дахиж энэ 2\n намыг дахин дахин сонгоод тэнэгтэнэ дээ

Avatar

MANAN-taad l suuj baihaas 2019-05-21 108.218.234.108

2020 ond hashrahgui dahiad l MANAN-gaa songood l MANAN dotor suumelzeed l mahandaa dugaarlaad l suuna daa mongolchuud

Avatar

Зочин 2019-05-21 66.175.209.128

Сонгогч таны 2016 оны сонгуульд саналаа ардын намдаа өгсний чинь үр дүн энэ юмаа. Хохь чинь малнуудаа. Толгой, цувдаа буюу цувдай, шийр идэцгээ. Хонины толгой идэхдээ тархийг нь бас идээрэй. Сонгуульд саналаа өгөхдөө хэрсүү ухаантай болгодог юм. Цувдаа идэхдээ зүрх, бөөр, гэдэс гэх мэтээр дарааллуулаад хамгийн сүүлд уушиг идээрэй. Хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй цувдаа идээд амар сайхандаа жаргаарай. Эвий чааваасуудаа. Мунхаг, мухар сүсэгтэй хар масс монголчуудаа.

Avatar

Зочин 2019-05-21 66.175.209.128

Мах.

Avatar

зочин 2019-05-21 66.181.189.15

энэ ман ын хэдэн өвгөн комэнтчид хуцна шүү мах битгий ид цагаан хоолтон бол гэнээ ардууд өвс ногоо идээд ман ын гишүүд бүдүүн дарга нар мах иднэ гэсэн үг үү

Avatar

Малчин 2019-05-21 202.126.89.69

Малчид хотынхныг хямд махаар хангах албатай юу ?.

Avatar

Иргэн 2019-05-21 202.131.236.170

Мах нөөцөлсөн гэж худлаа, баахан цаас бүрдүүлж байгаад нөөцийн махны мөнгө гээд төрөөс нэхээд бидний татварын мөнгөнөөс хэдэн тэрбумаар нь авдаг сүлжээ бий болсоон. Мах импэкс, Баатарууд тэнгэрийг шалга.

Avatar

Зочин 2019-05-21 202.126.89.233

СОЦИАЛИЗМЫН ҮЕД ЭНЭ ЦАГТ ХОТЫНХОН БАЙТУГАА ХӨДӨӨНИЙХӨН Ч МАХ ИДЭХГҮЙ БОЛООД Л БАЙСАН ЮМ !!! МАХЧИД АА !!! ХА ХА ХА !!!

Avatar

Хэнчбиш 2019-05-21 203.91.115.56

Энэ сарын19-нд Хүчит шонхороос хонинны мах ггулуузаар нь кг-ийг 8000-аар авсан боломжийн үннэ гэж бодож байна

Avatar

зочин 2019-05-21 64.119.26.166

Мах бол Монголчуудын хувьд стратегийн бүтээгдэхүүн. \nАрд түмэн маань тарчиг амьдарч байгаа ч их зүйлийг хүсээд\n шаардаад байдаггүй мөрөөрөө амьдарч байгаа. Тэдэнд мах, гурил, сүү\nтэгээд л болоо. Гэтэл үнийн өмнө үнэхээр өвдөг сөхөрсөн. Засгаас бага \nзэрэг ч болов зохицуулах гэж үзлээ. Буруу нь юү байхав. Хэтэрхий цөөхөн\nМонголчууд маань тартагтаа тулж байхад. Тагнуул хүртэл орлоо. Зөвөө.\nЯдарсан олонхи үүнийг буруутгахгүй биз…

Avatar

Зочин 2019-05-21 112.72.11.106

Эрх баригчдын ѳѳрсдийнх нь зохион байгуулалттай хийж буй ажил. Сонгууль дѳхсѳн. Луйварчдад олныг хамарсан том зовлон, нүсэр асуудал хэрэгтэй. Энэ бол орос туршлага. Москва бол санал авахад бэлдэж зохион байгуулалттай терорист халдлага зохион байгуулдаг. Путин ѳѳрѳѳ яг ийм менежментээр гарч ирсэн хүн. Асуудал бий боллоо. Тѳр оролцлоо. Асуудлыг шийдлээ. Шууд баатар болж сонгуульд хурдаараа гарна.

Avatar

Зочин 2019-05-21 103.26.193.79

Мах идэж ходоод гэдсээ, нойр булчирхайгаа, элэг цөсөө өвдүүлэхийн оронд жимс, ногоо, цагаан идээ идэж урт наслахыг бодоцгоо.

Avatar

Зочин 2019-05-21 103.14.38.144

neg kg aaruul 20000 aas deesh 1 kg jims 6000 aas deesh yaach ch bodson mah idsen uurgiig nohohiin tuld mash ih nogo ideh hereg garnaa. mahnaasaa unetei tusnaa.

Avatar

Зочин 2019-05-21 103.26.193.79

Мах идэж ходоод гэдсээ, нойр булчирхайгаа, элэг цөсөө өвдүүлэхийн оронд жимс, ногоо, цагаан идээ идэж урт наслахыг бодоцгоо.

Avatar

dfdf 2019-05-21 202.131.253.66

Уулаасаа нөөцөлсөн мах бараг байхгүй. Яагаад гэхээр сүүлийн 10 жил энэ орон эзэнгүй болж дураараа авирлалт дэндсэн. Мах нөөцөлсөн гэж худлаа мөнгө авна. Нэг бол дарга нар нь НАМ МАМ гэж гүйгээд юун тэр ард түмэнд мах нөөцлөх. Худлаа шүү.

Avatar

Зочин 2019-05-21 202.126.89.243

Иргэдээ. Мах бол нэг төрлийн бүтээгдхүүн шүү дээ. Мах идэх, идэхгүй нь тухайн хүний сонголт. Тиймээс үнэтэй мах идэх үү ? Өөр ногоо сүү тараг идэж биеэ эрүүлжүүлэх үү ? гэдэг нь иргэн таны сонголт. Махны экспорт бол валютын нэмэлт эх үүсвэр, мөн малчдын орлого нэмэгдэж, худалдан авалт сайжирана. Мах магнаг болж буй нь бодлого зохицуулалтын алдаа, худалдан авагч нь хэн байх нь чухал бус, ашигтай бол хэн ашиг олох гэж тэмүүлдэг.

Avatar

Зочин 2019-05-21 103.229.123.119

MAN IDMER BAIGA BOL HUDU GARCH MALLA MALLA MALCHID YMAR IN HUCH HUDULMURUR SAIN CHANARIG MAN BELDDEGIG HAR MALNUDA

Avatar

balbar 2019-05-21 124.158.92.16

hyatad ruu mah gargah asuudalaa zogsooh heregtei tegvel une shuud buurna. Hyataduud mahiig orj irehguut une usguj bulaatsaldaad hudadaj avaad baihaar chejuud mahaa hurdan borluulah geed hyataduudad l ugnu shde

Avatar

Монгол 2019-05-21 202.131.236.170

Өвөл утааг санана, хавар махны үнийг санана олон жил болж байна. Шийдэл байхгүй. Намар нь баахан стандарт хангахгүй мах экспортлож, хятадуудын аманд орж, дөвчигнөнө.

Avatar

Зочин 2019-05-21 202.131.236.170

Хамгийн эхлээд ХХААХҮ-ийн яамыг, дараа нь Мах импекс ХК, Баатарууд тэнгэр ХХК-ыг Монгол банкны газрын дарга нартай шалга. Наадуул чинь бүгд хуйвалдсан байдаг юм.

Avatar

дорж 2019-05-21 122.201.31.176

наадд хоо сон шоугаа болиоч, нооцын мах гэж байхгуй, махны анхдугаар аян яг юу хэлээд байгаа юм, эсвэл соц зм байгуулах гээд байгаа юм уу, зах зээл оороо унээ тогтоодог гэдгийг онгорсон 20-25 жил харуулсан шуу дээ?

Avatar

Зочин 2019-05-21 202.126.89.36

Нэг л их сэлэм эргүүлсэн нөхөр л яваад байх юм бүтээн байгуулалт ард түмэндээ ээлтэй нэг ч ажил хийгдэхгүй бна шдээ хүрэлээ даргаа

Avatar

Зочин 2019-05-21 66.181.167.53

АРЧААГҮЙ ТӨРИЙН БУРУУ. МАХ, БЕНЗИНЫ ҮНЭЭ ХЯНАЖ ЧАДАХГҮЙ БОЛ АЖЛАА ӨГЦГӨӨ Л ДӨӨ. АРД ТҮМЭН ТУЙЛДАЖ ГҮЙЦЛЭЭ. НЭГ Л ӨДӨР БОСНО ШҮҮ.

Avatar

Махны үнийг тогтвортой байлгахын тулд бид ажилласаар байгаа. Одоо махны үнэ тогтворжсон, дахиж өсөхгүй. 2019-05-21 66.181.187.69

Махны үнийг тогтвортой байлгахын тулд бид ажилласаар байгаа. Одоо махны үнэ тогтворжсон, дахиж өсөхгүй. ГЭНЭЭ, БУУЛГАХГҮЙ ЮМ БАЙНА, ИНГЭЭД АМЕРИКИЙНХААС ҮНЭТЭЙ МАХТАЙ БОЛОВ ОО

Avatar

Зочин 2019-05-21 119.40.99.30

Махассан Монгол галзуурсан чонотой адилхан даа . Юу л болдог бол?

Avatar

Zasgiin gazar nen darui ogtsor !!!!!!!!!!!!!!!!!! 2019-05-21 43.243.161.23

Zasgiin gazar ogtsor !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж