Алга болсон залууг эсэн мэнд олжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.21-нд нийтлэгдсэн

Алга болсон залууг эсэн мэнд олжээ

Алга болсон залууг эсэн мэнд олжээ

Баянхонгор аймгийн Жинст суманд  тус сумын харьяат сэтгэцийн өвчтэй 29 настай эрэгтэй Е нь энэ сарын 18-ны өдөр сураггүй алга болжээ. Тодруулбал, түүнийг алга болсон талаарх дуудлагыг ар гэрийнхэн нь тухайн өдрийн 20.30 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна. Алба хаагчид 19-ны өдөр Баянтөхөм, Жинст сумын төв зэрэг газар 75 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:54 цагт Цохион хашаат гэдэг газраас  Е-г эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж